Биет бус өвийг хамгаалах асуудлаар Зүүн хойд Азийн бүсийн хурал болж байна

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал өнөөдөр эхэллээ. Энэхүү хурлыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Ази номхон далайн бүс нутгийн соёлын биетбус өвийн олон улсын мэдээлэл сүлжээний төв Боловсрол шинжлэх ухаан спортын яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Соёлын биет бус өв боловсролд: Албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа” нэртэйгээр болж байна. Хурлын зорилго нь, соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ хэрхэн таниулах болон улс орнууд өв соёлоо хамгаалж, хадгалах туршлагаа хуваалцахад оршиж байгаа ажээ.
Өнөөдөр өв соёлоо хадгалан хамгаалахад боловсролын систем маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Тиймээс боловсролын программд тодорхой тусгаж, хүүхэд багачууд, залууст биет бус өв гэдэг ойлголтыг таниулснаар хадгалан үлдэх, судлах, таньж тогтоох боломжтой гэж үзэж байсан юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Төв Азийн цээжинд орших Монголчууд бид өв соёлоо хадгалан үлдсэн ард түмэн. Үүний нэг тод жишээ нь эцэг дээдэс, өнө эртний үеэс өвлөгдөн ирсэн нүүдэлчин соёл юм. Биет бус өвийг таниулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж, долоон сургуулийн сурагчдад биет бус өвийн талаархи мэдлэг, ойлголт, хайрлан хамгаалах тухай хичээлээс гадуурх сургалт хийсэн нь үр дүнтэй болсон. Цаашид өв соёлоо хэрхэн хайрлах, хамгаалах, ирээдүйдээ өвлүүлэн үлдээх асуудлыг ерөнхий боловсролын программд тусгах тухай яригдана. Сургалтад оруулахдаа бие бус өв соёл гэдэг нь чухам юу вэ гэдгийг таньж мэдүүлэхэд орших ёстой” гэдгийг онцоллоо. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...