Нийслэлийн МАН Су.Батболдыг сугалах уу, сунгах уу

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид  /2018.08.22/ хуралдаж, Бага хурлын товоо тогтжээ. Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлыг 9-р сарын 21-нд хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар  санал нэгдсэн байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс 2018 оны 3,4 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэлийн намын хороодын хурлыг хуралдуулах тогтоол гаргасан юм. Тэр дагуу Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, ийнхүү Нийслэлийн  МАН-ын бага хурлыг хийх товыг тогтоожээ.

Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг  байгуулж, хэлэлцэх асуудлын дарааллаа баталлаа. Нийслэлийн МАН-ын хорооны  34 дүгээр бага хурлаар   тус намын  хорооны  болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм.  

Уг бага хурлыг өмнө нь 6 дугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ.

Ирэх 9-р сард болох Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэн байхыг гишүүд нь шийднэ. Гэхдээ өмнө нь Су.Батболд тэргүүтэй бүлэглэл мандатгүйгээр дарга нарыг зүтгүүлж, өөрсдийнхөө байр суурийг хадгалж үлдэх ородлого гаргасан учраас дүүргийн МАН-ын үүрийн гишүүд эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийгээд амжсан.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байгаа Су.Батболд нэр хүнд муутай, 2016 оны сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тааруу, хамгийн сүүлд “Макс”-ын Ганбаатартай газрын наймаа хийсэн гэх дуулиан шуугиан дэгдээд байгаа учраас нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс огцруулж мэдэхээр нөхцөл байдал үүссэн нь нууц биш. Ямартай ч 2016 оны солнгуулиас хойш анх удаа хуралдах гэж байгаа нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал ширүүхэн уур амьсгал дунд өрнөх төлөвтэйг ажигчлагчид онцолж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...