БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчлахаар өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.  Сайд Ван И айлчлалныхаа хүрээнд БГД-ийн 20 дугаар хороонд баригдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцаж, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нээлтийн ёслолд оролцох юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...