Ховдын эмч нар хөдөлгөөн чухлыг сурталчилж дугуйгаар 500 км жийнэ

Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн мэдрэлийн их эмч Ц.Гэрэлт-Од, мэс заслын их эмч Г.Шижир, мэс засал, гэмтлийн их эмч Д.Мөнхбат, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч М.Эрдэнэбаяр нар нэгэн сонирхолтой аялалд гарчээ. Тэд Ховд аймгийн төвөөс Булган сум хүртэл 500 гаруй км замыг унадаг дугуйгаар туулахаар замд гарчээ. Тэд энэхүү аяллаа жилийн өмнөөс санаачлан бэлтгэлээ хангаж эхэлжээ. Унадаг дугуйгаар хагас мянган км аялахын гол зорилго нь хөдөө нутагт аж төрж байгаа хүмүүст хөдөлгөөнөөр эрүүлжиж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өөрийнхөө эрүүл мэндэд оруулах хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт гэдгийг сурталчлан таниулах ажээ. Тэд аяллаа “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” хэмээн нэрлэсэн нь ийм учиртай юм байна. 

Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн 4 эмч 500 гаруй км замыг 3 хоногийн хугацаанд дугуйгаар туулахаар замд гарлаа

Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Мэдрэлийн их эмч Цэдэнбалын Гэрэлт-од, Мэс заслын их эмч Ганболдын Шижир, Мэс засал, гэмтлийн их эмч Дэмбэрэлийн Мөнхбат, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Морхын Эрдэнэбаяр нар аймгийн төвөөсөө Булган сум хүртэл 500 гаруй км замыг 3 хоногийн хугацаанд дугуйгаар туулахаар өнөөдөр замд гарчээ. Тэдний энэхүү аялалаа нэг жилийн өмнөөс санаачлан бэлтгэлээ хангасан ба аялахын зэрэгцээ замынхаа сумдын ард иргэдэд хөдөлгөөнөөр эрүүлжиж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээлэл хийж ажиллах юм байна…

Posted by khovdnews.mn on Thursday, August 16, 2018

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...