Зун утаатай тэмцэж болдгийг бусдадаа үлгэрлэсэн Баянгол дүүрэг БРАВО

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцож буй зарим автобус, машинууд дотор агаарын бохирдол үүсгэж, утаа хаядаг цөөнгүй. Олон жилийн насжилт болон эд ангийн эвдрэлтэй, өнгө үзэмж илт муудсан эдгээр тээврийн хэрэгслүүд оношилгоонд яагаад тэнцдэг, замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцдог талаар нийслэлийн иргэд олонтаа асуудаг. Харамсалтай нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж буй тээврийн хэрэгслүүд хар утаагаа хаян замын хөдөлгөөнд оролцсоор л байгаа.

Харин Баянгол дүүргийнхэн иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2018 оны 8-р сарын 1-нээс эхлэн утаа хаядаг, зөрчилтэй машинуудыг дүүргийн нутаг дэвсгэрээр явуулахгүй, хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өөрийн цахим хуудсандаа тодорхой бичжээ. Энэхүү санаачилгыг Замын цагдаагийн албанаас дэмжин утаа хаядаг машинуудын талаар иргэдийн гомдлыг хүлээн авч байгаа юм байна.

Замын цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт хар утаа хаяж, агаарт бохирдол үүсгэж байгаа 180 гаруй автомашинд торгууль ногдуулжээ. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашинаас ялгарч буй утаа эзэлдэг. Нийслэлийн есөн дүүргээс анхлан иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах эрхийг хамгаалан ажиллаж эхэлсэнд Баянгол дүүргийнхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...