Цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэрийг 60 хүртэл хувиар дараад байна

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлж, өргөтгөл, засвар үйлчилгээний ажлыг эрчимжүүлж байна. Ажлын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэрийн дэгдэлт 30-60 хүртэл хувиар буурсныг мэргэжилтнүүд хэмжилтээр тогтоожээ. Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 50 гаруй жилд хуримтлагдаад байгаа 250 мянган метр/куб хур лагийг биологийн аргаар үнэргүүжүүлж, хусч нуруулдах ажил хийгдэж, бактераар хоргүйжүүлж, бордоо болгон хувиргах ажил хийгдэж байна. Япон эрдэмтдийн гаргаж авсан бактерийг Япон, Монголын компаниуд хамтран үржүүлж, агаарт дэгдэх үнэр, орчинд тархах халдварыг устгах ажлыг гүйцэтгэж байна.

Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгосноор нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглаж болно гэв.Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна. Хур бороо ихтэй байгаан улмаас хоногт цугларах бохир усны хэмжээ 200 мянган тонн давах болсон байна. бохир усны цээвэршүүлэлт 75-85 хувьтай байгаа гэлээ.

Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хур лагийг бордоо болгох, шинээр хуримтлагдаж байгаа шингэн лагийг тухай бүрт үнэргүйжүүлж халдваргүйжүүлэх ажлыг энэ ондоон багтаан дуусгах юм. Харин шинээр цэвэрлэх байгуламж барих ажлыг БНХАУ-тай хамтран хийж байна. Барилга барих компанийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, агаарт дэгдэх үнэр, хорт бодисын ялгарлыг бууруулж улмаар арилгах, шинээр цэвэрлэх байгууламж барих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжийн дагуу баярын өдрүүдэд ч зогсолгүй ажиллажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...