Даатгалаар хөнгөлдөг дөрвөн үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүд үзүүлдэг боллоо

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний Зөвлөлийн 2018 оны 08 тоот тогтоолоор “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах журам”-ыг баталсан. Тус журам батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч иргэн харьяа нутаг дэвсгэрийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн төвөөс зарим багц тусламж үйлчилгээг авах боломж нээгдэж байна.

Уг тогтоолын дагуу Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар даатгуулагч иргэдэд стандарт, эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу чанартай тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд явууллаа.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд сум тосгоны 296, өрхийн эрүүл мэндийн 218, нийт 514 эрүүл мэндийн төв байдгаас дээр дурдсан журамд заасанчлан магадлан итгэмжлэгдсэн 319 эрүүл мэндийн төв сонгон шалгаруулалтад орж, 280 гаруй эрүүл мэндийн төв тэнцлээ. Энэ нь сонгон шалгаруулалтад оролцсон нийт эрүүл мэндийн төвийн 90 орчим хувь болж байгаа юм.

Эрүүл мэндийн төвүүдийг сонгохдоо эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний  багц тус бүрээр шалгаруулсан бөгөөд аль багц тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тэнцсэнээс хамаарч эрүүл мэндийн төвүүд дараахь 4 төрлийн тусламж үйлчилгээг харьяа нутаг дэвсгэртээ даатгуулагч иргэдэд үзүүлэх юм.

*Сэргээн засах үйлчилгээний багцаар хөдөлгөөн засал болон физик эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

*Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ багтана. Мөн гэр бүлийн гишүүдийг өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах зэрэг сувилахуйн тусламж, үйлчилгээнүүд болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхээр оруулсан байна.

*Өдрийн эмчилгээний багцаар зүрх, судасны болон хоол боловсруулах замын эмгэг, мөн мэдрэлийн эмгэг, үе мөчний үрэвсэл, холбох эдийн, амьсгалын замын, чих, хамар, хоолойн, бөөр, шээсний замын эмгэгтэй өвчтөнийг өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

*Оношилгоо, шинжилгээний багцад сахар, холестрин, хеликобактери илрүүлэх, хавдрын эс илрүүлэх, өөх тосны солилцоо үзэх зэрэг хурдавчилсан оношлуур, лабораторийн шинжилгээ  болон багажийн шинжилгээ зэрэг багтаж байгаа юм.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөр авч эдгээр тусламж үйлчилгээг үзүүлснээр даатгуулагчдад үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг тэдэнд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач тустай юм.

Мөн түүнчлэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагуудын чадавхи дээшилж, үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах  ач холбогдолтой юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...