Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулж эхэллээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх, мэдээллээр хангах зориулалт бүхий шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. “Цахим үйлчилгээ хөгжүүлэх жил”-ийн хүрээнд ажил олгогчид 2018 оны зургаадугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ.

Харилцагч ажил олгогчид тоон гарын үсгээр тайлангаа баталгаажуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр ирүүлж буй 43.0 мянга гаруй олгогчдын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах түвшин дээшлэх, цаасан тайланг ирүүлэхгүй байх, цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр тооцоо нийлэх зэрэг давуу талтай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...