Танхай жолооч нар Замын-Үүдийн хилийн хөдөлгөөнийг саатуулжээ

Өнөөдөр өглөөнөөс хойш иргэд Замын-Үүд боомтоор орж гарч чадахгүйд хүрээд байна. Учир нь УАЗ 469 машинаар хүн, ачаа тээвэрлэж орж гардаг жолооч нар машинуудынхаа дугуйны хийг гарган орц гарцыг хааж тавьжээ.

БНХАУ-ын талаас эвдэрч хэмхэрсэн, ашиглалтаас гарсан машинууд оруулж гаргахгүй, хүн тээврийн машинд даац хэтрүүлэн ачаа ачин зорчдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шаардлагыг 2017  онд буюу жилийн өмнө тавьж байжээ.

Тухайн үед энэ асуудлаар Замын-Үүдийн удирдлагууд БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай зөвшилцөн, хугацааг хойшлуулж явсаар өнөөдрийг хүргэжээ. Тэгвэл жолооч нар зохион байгуулалтанд орж хил гаалийн үйл ажиллагаанд саад учруулаад зогсохгүй, жирийн иргэдэд хүндрэл учруулж эхэлсэн байна. Энэ байдалд зохицуулалт хийхээр очсон цагдаагийн албан хаагчдийн шаардлагыг ч үл тоон боомтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...