Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д айлчлав

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхөгийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 5 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.  Уулзалтаар сайдууд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлууд болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцоод төгсгөлд нь БНХАУ-ын БХЯ-наас манай улсын БХЯ-нд цэргийн буцалтгүй тусламж олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Үүний дараа   БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Шюй Чилян Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзаж, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Мөн айлчлалын хугацаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Жанжякөү хотын Жанбэй хошуун дахь Монгол-Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, тус цогцолборт байрладаг музейд Чөлөөлөх дайны үед хэрэглэж байсан монгол цэрэг дайчдын зэвсэг,  хувцас, хэрэглэлийг шилжүүлэн өглөө. Мөн Жухай дахь Макаогийн цэргийн ангийн сургалтын төв, Шэньжэнь хот дахь “Hytera” холбооны техник, хэрэгслийн компани болон “Поли” батлан хамгаалах аж үйлдвэрийн компанийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан, БХЯ-ны ГХАГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын АТГ-ын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, БХАҮН-ийн ерөнхий захирал С.Баасанхүү, ХЗЦ-ийн Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн инженерийн албаны дарга, хурандаа Ц.Ганхөлөг, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтох албан ёсны айлчлалд оролцож байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө...

Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.06.15/ цахилгаан хязгаарлах...