Ойн хөнөөлт, хортон шавжийн устгал хийх тул ойд зорчихгүй байхыг анхаарууллаа

Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил 5 дугаар сараас эхлэн явагдаж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3200 га талбайгаас өрөөсгөл хүр эрвээхийн өндгийг механик аргаар хусаж, цэвэрлэх ажлыг гүйцэтгээд байна.

6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэлийн Багануур дүүргийн зарим хэсэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг хамарсан зуслангийн бүсийн 2500 га ойд авиахимийн (онгоцоор хор цацах) аргаар болон микробиологийн (үүргийн шүршигч багаж ашиглах) аргаар тэмцлийн ажлыг хийж байгаа тул иргэдийг 6 дугаар сарын 16-ныг хүртэл заагдсан бүсийн ойд зорчихгүй, хор цацсан ойгоос байгалийн дагалт баялаг самар, мөөг, жимс зэргийг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр устгал, тэмцлийн ажил явуулахыг мэдэгдье. Эрвээхий нь модны иш холтос, хад асганы ангал завсарт, олширсон үедээ барилга байшингийн дээврийн хөндий, хана туурганд ч өндөглөдөг. Түүнийг хусаж, цэвэрлэхдээ амны хаалт, бээлий, битүү хувцас өмсөж цуглуулсан өндгийг газарт булах нь зүйтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

"Prada" пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, "Prada"-ийн эзэд...

Дорнод, Архангайд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 9-нд гарсан ойн...

Токиод хулгайн хэргээр баригдсан монгол эмэгтэй өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Токио хотын цагдаа нар 36 настай монгол эмэгтэйг Тайто...

Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр 2025 оны...