“Хангарди” спортын наадам болж байна

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Хангарди” спорт наадам  өчигдөр эхэллээ.

Тус тэмцээнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ ” Хангарди спорт наадам энэ жил Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс уриатайгаар 5-р сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  Энэхүү наадамд 10 багийн 330 гаруй тамирчид сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа самбаагаа уралдуулан нөхөрсгөөр өрсөлдөж байна. Ард иргэд, олны түмний төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны бүх ажилчдад амжилт хүсье” гэлээ.
Мөн  манлайлан оролцож байгаа Нийслэл, дүүргийн Хурлын Төлөөлөгч нартаа болон спорт наадмыг  амжилттай зохион байгуулж байгаа Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргийн   ИТХ-ын хамт олонд талархал илэрхийлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...