Арлын Японоос сакура “цүнхэлж” ирсэн хатагтай

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Японы Осака дахь Ерөнхий Консулын газрын Монгол Улсын соёлын элч Сато Норико болон холбогдох бусад албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Япон Улсаас авчирсан сакура, гацуур мод тарилаа. Монголын соёлын элч Сато Норико нь байгаль орчинд ээлтэй олон үйл ажиллагааг Монголд зохион байгуулдаг бөгөөд үүний нэг нь цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Хуучин ажиллаж байсан хамт олонтойгоо уулзаж, цэцэрлэгт хүрээлэндээ алс холын Япон Улсаас манайхыг зорьж сэтгэл, цаг хугацаа гаргаж авчирсан Сакураг тарилаа. Өмнө нь би ҮЦХ-ийн захирлаар ажиллаж байхдаа хатагтай Сато Норикотай уулзаж, худаг ч байхгүй хоосон газар мод тариад хамтын ажиллагааныхаа эх суурийг тавьж байсан. Цаашдаа иргэдийн аятай тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоо, төрийн бодлого хэрэгтэй. Тиймээс ногоон бодлогыг цаашдаа ч дэмжиж ажиллана” гэлээ.

Харин Монгол Улсын соёлын элч Сато Норико Б.Саранчимэг гишүүнтэй олон жилийн үр бүтээлтэй хамтын ажиллагаатай байгаагаа онцолж, энэ хүрээнд мод тариад орхих биш ургуулдаг болгохын тулд ногоон байгууламжийн арчилгааны чиглэлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг Японд туршлага солилцох, чадваржуулах сургалтанд хамруулснаа хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...