С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг дахин нэг сар цагдан хорино

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг өмнө нь нэг сараар баривчлах хорих шийдвэр гарч, үүнийг дахин 15 хоногоор сунгасан. Тэгвэл өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг нэг сараар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн албан ёсны мэдээллийг хүргэж байна.

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл:

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусч байгаатай холбоотой цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг дахин сунгуулах талаарх саналуудыг ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:

Хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018.05.15-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар тус тус сунгаж шийдвэрлэсэн болно.

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...