Шадар сайд Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтэд оролцсоныхоо дараа аймгийн Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулав. Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга Л.Ганболд энэ он гарсаар хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийв.

Мэдээллээс үзвэл аймгийн хэмжээнд 2362,1 мянган толгой мал төллөхөөс 1530,7 мянга нь төллөсөн. Төл малын бойжилт 98,5 хувьтай, хорогдол 0,5 хувьтай байна. Хөвсгөл аймаг шүлхий өвчнөөр тайван, эрүүл бүс гэсэн статусаа хамгаалж байгаа цөөхөн аймгийн нэг юм.

Он гарсаар долоон суманд 16 удаа ой, хээрийн түймэр гарч давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 156 албан хаагч, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн төлөөлөл болох 709 хүн ажилласан байна. Одоогоор хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан, Онцгой байдлын албаны салбар нэгжийг өргөтгөсөн, Гал түймэр унтраах, аврах ангиуд байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Ингэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад түймрийн тоо хэмжээ, учрах хохирол багассан байна. Мөн хэд хоногийн өмнө үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд цас орж түймэр гарах эрсдлийг бууруулан, хаваржилт, тариалалтад өгөөжөө өгчээ.

Аймгийн удирдлагууд цаашид хорио цээрийн тусгаарлах байгууламж, автозамын хяналтын иж бүрэн пост байгуулах, малын эмч нарын үйлчилгээний хөлсний үнийг нэмэгдүүлэх хүсэлт тавилаа.

2 СЭТГЭГДЭЛ

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...