Эрүүл мэндийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангана

Эрүүл мэндийн салбар салбарынхаа онцлог, хэрэгцээнд нийцсэн жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь жендэрийн үзэл баримтлалыг эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ,мэдээлэл, сургалт сурталчилгааг жендэрийн мэдрэмжтэй болгох ажлыг эрчимжүүлж,“Жендэрийн тэгш байдлыг хангах тухай” хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршиж байгаа ажээ.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг 2020он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үүний үр дүнд эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагаа жендэрийн мэдрэмжтэй хэрэгжиж, салбарын оролцогч талуудын өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн холбогдох талууд үзэж байна.

“Гал голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн жендэрийн зөвлөх Д.Мөнхөө хэлэхдээ “Монголд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9,5 жилийн зөрүүтэй байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг нэн тэргүүнд жендэрийн мэдрэмжтэй болох хэрэгцээ шаардлагыг илтгэх гол асуудал юм. Иймээс ч энэ салбар жендэрийн асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандах шаардлагатай” гэлээ.

Салбарын хэмжээнд хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оролцогч талуудыг чадавхижуулах зорилгоор семинар 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Эрүүл мэндийн Яамны байранд болж, эрүүл мэндийн салбар түүний харьяа байгууллагын ажилтан, албан хаагчдын 40 орчим төлөөлөл оролцож байна.

Семинарыг нээж Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны даргаТ.Энхбаяр, Нийгмийн Эрүүл мэндийн  газрын дарга Э.Галбадрах нар жендэрийн мэдрэмжтэй бодлого, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар үг хэлсэн бөгөөд жендэрийн эксперт, мэргэжилтнүүд семинарыг чиглүүлэн явуулсан юм.

Семинарыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”техник туслалцаанытөслийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...