“Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг өнөөдөр эхлүүлж байна. Энэ сарын 6 хүртэл зохион байгуулах Үндэсний бичиг үсгийн өдрүүдийн хүрээнд өнөөдөр Уран зургийн галерейд “Үндэсний бичиг үсэг-Өв, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болжээ. Тус эрдэм шинжилгээний бага хуралд БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны эрдэмтэн, мэргэд, доктор, профессорууд оролцсон байна.

Эрдэм шинжилгээний бага хурлаар эртний бичиг үсэг, монгол хэл бичгийг дагнан судалдаг эрдэмтэн мэргэдийн төлөөлөл болсон хүмүүс 10 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлжээ. Тухайлбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич, доктор Л.Болд “Чингис хааны үеийн чулууны бичээсийн үг хэллэгт хийсэн судалгаа”-г танилцуулсан бол мөн хүрээлэнгийн академич, доктор Д.Төмөртогоо “Монгол дөрвөлжин бичиг, түүний дурсгал”-ын талаар сонирхолтой илтгэл байна. Энэ мэтчилэн “Монгол бичгийн уламжлал, шинэчлэл”, “Соёмбо үсгийн содон бичлэг”, “Эртний монгол хэлний дурсгал-Хүйс толгойн бичээс”, “Тод үсгийн судалгааны байдал, бүтээл туурвил”, “Бийрээр урласан бэхийн мөр”, “Монгол таталган бичлэгийн тухай” гээд олон сонирхолтой илтгэлийг тавьжээ.

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээ маргааш Үндэсний номын санд, “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт, “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэнгээр үргэлжлэх бол  Төрийн түүхийн музейд Н.Отгонбаатарын “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн дэлгэгдэх юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...