“Приус” машин хулгайлж, улсын дугаар, өнгө үзэмжийг нь өөрчилж зардаг залуусыг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд “Приус” машин хулгайлж, улсын дугаар, өнгө үзэмжийг өөрчилж зардаг бүлэг залуусыг илрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй авто машиныг хулгайлсан нь одоогоор тогтоогдож байгаа бөгөөд Авто тээврийн газарт тухайн машины улсын дугаарыг солиулж, мөн авто засварын газарт өнгө үзэмжийг нь өөрчлөн засварлаж цааш нь худалдаалдаг сүлжээ бий болсныг тогтоогоод байна.

Одоогоор хулгайд алдагдсан, өнгө үзэмжийг өөрчилсөн арваад машиныг хураан авсан байгаа аж.

Дээрх мэдээллийг дэлгэрүүлэн Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн  гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тодорхой мэдээлэл авч болно.

Яг одоогоор Авто засварын газраас хураан авсан арваад “Приус” машин Нийслэлийн цагдаагийн газрын гаднах зогсоол дээр байгаа бөгөөд, очвол мөрдөн байцаагч, хохирогч зэрэг хүмүүстэй уулзаж мэдээлэл авах боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...