Газын зурвас дахь гамшиг хаанаас эхлэлтэй вэ

Израйль Палестины  маш урт хугацаагаар үргэлжилж буй зөрчил, мөргөлдөөний талаар  хүн бүр мэднэ.   Тэдний өнө удаан жил үргэлжилсэн зөрчил, мөргөлдөөний улмаас амиа алдсан, хохирсон хүний тоог гаргавал тоо томшгүй их тоо  гарах биз. Хамгийн сүүлд  гэхэд энэ сарын эхээр Газын зурваст мөргөлдөөн  болж 20 орчим хүн амиа алдаж олон хүн гэмтэж бэртсэн байна.  Иерусалем хотыг  аль  аль  тал нь  өөрсдийн  эцэг өвгөдөөс өвлөсөн ариун дагшин газар  гэж боддог  бөгөөд  энэ мэт хилийн маргаан, шашны ялгаа хоёр талын зөрчил мөргөлдөөний гол шалтгаан гэж болно. Тэгвэл энэ зөрчил мөргөлдөөн хаанаас эхтэй, ямар шалтгаантай талаар он  цагийн дараалал харуулъя.

1897 он. Энэ онд Израйль нутаг бол бидний бурхнаас заяатай түүхэн газар хэмээн Палестины газар нутагт Еврэйн улс байгуулахаар еврэй нар Сионист хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тэр үед Израйль нутаг нь Турк Оттоманы эзэнт гүрний мэдэлд байсан бөгөөд палестины арабчууд суугуул болсон байж. Жүүдүүд газар  худалдан  авах замаар газын зурваст  тун ч амархан хөлөө олж, олуулаа болж ирсэн  бөгөөд палестинчуудын хувьд нутгаасаа шахагдах аюулын харанга анх дуугарсан үе байв.

1917 он. Туркүүд Германтай дайнд эвссэн үе.  Тэдний эсрэг байлдсан британичууд Туркийг араас нь сулруулах зорилгоор еврэй нарын шинэ улс байгуулах хүслийг дэмжинэ гэж амлан Израйлыг еврейн нутаг мөн гэж зарлав. Холбоотон Франц нь ч Британийг энэ тал дээр дэмжин Бальфурын гэх тунхаглал зарлав. Ингэснээр еврэй нарыг Израйльд байлгах албан ёсны олон улсын бичиг баримтыг нэг ёсондоо бүрдүүлжээ.

Британичууд дайнд ялж  туркуудээс булаан авсан Палестиныг колоничлох болов.Тэд Палестинд эрх барин суухын сацуу еврейчүүдийг дэмжих болсныг палестинууд Англичууд колончилолын бодлогоо еврэй нараар дамжуулан  үргэлжүүлэх нь гэж  хүлээж авав.

1921 он. Палестинууд шашны бүлэглэл байгуулан еврэй нартай тэмцэж эхлэв. Тэд жүүдүүдийг лалын шашныг устгах зорилготой гэж бие  биедээ ухуулан олон еврэйг хөнөөв.

1929 онд Палестинд Еьрэй нарын тоо нэмэгдсээр тэдний хооронд анхны томоохон мөргөлдөөн болов.

1945 он. Дэлхийн 2-р дайнд арабууд нацист Германд үйлчилж Британийн эзэнт улсад Дайн зарлаж хариуд нь Гитлер  Арабын босогчдод Палестинд германууд очих л юм бол еврейчүүдийг газрын хөрснөөс арчихаа амлав.

Гэвч дайн Герман ялагдсанаар Британичууд Палестин дахь нөлөөгөө эргүүлэн авав.

1947 онд НҮБ-ын Ерөнхий ассамблэйн тогтоолоор Палестиныг гурав хуваан нэгийг нь Еврэй улс, нөгөөг нь Араб улс, Иерусалем хотыг засаг захиргааны онцгой бүс буюу холимог улс байхаар заасан юм. Түүхт Иерусалим холимог хэсэгт багтсан нь  хоёр талд аль алинд нь  таалагдсангүй.

1948 онд еврэй нар Израйль улс байгуулснаа зарласан  бөгөөд үүнд нь эгдүүцсэн арабууд тэр шөнөдөө еврэйн тосгон руу халдсан  байдаг Үүнэээс үүдэж Израйль, арабын хоорондох нэг жил үргэлжилсэн дайн эхэлсэн хожмоо энэ хоёр улсын дунд үүсэх өнө удаан сөргөлдөөний эхлэл болсон байдаг .

1967 он. Израйльчууд гэнэт дайн зарлаж Газын зурвас, Иерусалемыг бүхэлд нь эзлэснээр Палестин   бүхэлдээ Израйлынх болов.Палестины чөлөөлөх  байгууллага Израйльд  цохигдон Иордонд дүрвэн очив.

1987 онд Палестиныг  чөлөөлөх зорилготой  Хамас бүлэглэл байгуулагдав.

1993 он. Хоёр талын удирдлага уулзан  тайван замаар газар нутгийн маргаанаа шийдэх оролдлого хийсэн чүр дүнд төдийлөн хүрээгүй  байна.

2001 оноос Газын зурвас дахь мөргөлдөөнүүд ихэсч эхлэв.

2003 он. Израйлиуд  Газын зурвасаас ухарч гарав.

2006 онд Хамас бүлэглэл Палестины гол  эрх барих хүчин болов.

2012 онд Палестин  бүрэн эрхт тусгаар улс болж НҮБ-ын ажиглагч орны эрхтэй болов. Газын зурват найман өдөр үргэлжилсэн томоохон мөргөлдөөн  болов.

2014 он Израйль Хамгаалалтын зурвас нэртэй цэргийн ажиллагааг Газын зурваст  явуулав. Энэ мэтээр өнөөдрийг хүртэл Газын зурваст  зөрчил  мөргөлдөөн хэвээр үргэлжилж буун дуу тасрахгүй байсаар байна.

Удаан үргэлжилсэн Израиль Палестины дайны сэтгэл шимшрэм зургуудыг дооорх холбоосоор үзнэ үү. 

Израиль,Палестины дайны нүд халтирам дүр зургууд

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...