Монголчуудын 83 хувь нь давс хэтрүүлэн хэрэглэдэг

ДЭМБ-аас хүний хоногт хэрэглэх давсыг 5 граммаас бага байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Ийм тохиолдолд давс ихэдсэнээс үүдэлтэй зүрх судасны өвчинд өртөх магадлал  буурах аж. Харамсалтай нь монголчуудын 83 хувь нь давсаа хэтрүүлэн хэрэглэдгийг доор зургаас харж болно. НЭМҮТ-өөс явуулсан судалгаагаар даралт ихтэй, “давстай цай уудаг” хүн амын хоногийн шээсний натрийн дундаж хэмжээ, натри, калийн харьцаа нь даралт хэвийн, “давсгүй цай уудаг” хүмүүсийнхээс 1-1.2 дахин өндөр гарчээ. Тиймээс давсны хэрэглээндээ хүн бүр анхаарч аль болох багасгахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчин нь манай улсад хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байсаар  байгаа юм.  Судалгаагаар 25-64 насны хүн амын 27.3%, 25-аас дээш насны 3 хүн тутмын нэг, 45-аас дээш насны 2 хүн тутмын нэг нь нь цусны даралт ихсэлтэй, 27.3% нь илүүдэл жинтэй, 12.5% нь таргалалттай байна. 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...