Дэлхийн шилдэг зургууд-2

Нидерландын нийслэл Амстердам хотноо болсон “World Press Photo 2018” олон улсын гэрэл зургийн 61 дэх уралдааны шилдэг гэрэл зургуудаас та бүхэндээ тайлбарын хамт цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад тус уралдааны “Орчин үеийн асуудал болон “Байгал орчин төрөлд шагнал хүртсэн бүтээлүүдийг дэлгэе.

Contemporary Issues буюу орчин цагийн асуудал төрлийн тэргүүн байрын бүтээл. Нигерийн Лагос Марина бол жуулчдын хамгийн их цугладаг газуудын нэг. Эндээс завиар Макоко хэмээх загасдчын жижиг тосгонд хүрдэг бөгөөд зураг дээр энэ тосгоны иргэдийг харуулжээ. Макокод өдгөө 150 мянган хүн амьдардаг бөгөөд үе удмаараа энд загаслан амь зууж иржээ. Гэвч Нигерийн Засгийн газраас эрэг орчмын газарт баячуудад зориулсан барилга барихын тулд загасчдыг албадан нүүлгэн өөр газар оршин суулгах шийд гаргасан байна. Шинэ суурьшлын бүс нь загасчдын хувьд амь зуух боломжгүй газар аж. Шүүхээс 2017 онд Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж загасчдын хохирлыг барагдуулах шийд гаргасан ч өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа ажээ. Зургийг  Германы гэрэл зурагчин Jesco Denzel авчээ.
Contemporary Issues буюу орчин цагийн асуудал төрлийн удаахь байрын бүтээл. Тайландын Бангконг хотын Чинбури эмнэлэгт эмч Suporn Watanyusakul өвчтөн Olivia Thomas-тай хагалгааны дараа ярилцаж байгаа нь. Өвчтөн хүйсээ солиулах хагалгаанд орсон бөгөөд шинэхэн үтрээгээ харж байгаа нь энэ аж. Тус хотод дэлхийн өнцөг булан  бүрээс хүйсээ солиулах  хүсэлтэй хүмүүс ирдэг бөгөөд дэлхийд хамгийн хямд зардлаар тус хагалгааг хийдэг аж.
Contemporary Issues буюу орчин цагийн асуудал төрлийн III байрын бүтээл. 2017 оны 04 дүгээр сарын 09. Хойд  Солонгосын Pyongyang хот. Зураг  дээрх цугласан хүмүүс тус хотын Ким Ил Суны нэрэмжит  цэнгэлдэх хүрээлэнд марафоны нээлтийг хүлээн тэвчээртэй хүлээж суугаа аж. 50 мянган  гаруй үзэгч нээлт хүлээн ингэж тэвчээртэй чилж суугаа нь гэрэл зурагчин Roger Turesson-д сонирхолтой санагдсан бололтой.
Эл зураг Contemporary Issues буюу орчин цагийн асуудал төрлийн Story хэсэгт тэргүүн байр эзлэжээ.  Зүүн Камеруны 28 настай ээж Керноника 10 настай охин Мишелийн хөхөнд иллэг хийж байгааг зураг харуулна. Камерунд өсвөр хөх нь дөнгөж урагж эхэлж буй охиддоо ингэж иллэг хийдэг заншил бий аж. Breast ironing гэж нэрлэсэн энэхүү иллэгийг хот тосгод бүх өөр өөрийн бага зэрэг ялгаатайгаар хийнэ. Зарим нь гараар эсвэл, чулуу, хусуур, нухуур зэргийг ашигладаг байна. Хамгийн сонирхолтой нь ингэж иллэг  хийх нь хөхийг хавтгай болгож томруулахгүй байх зорилготой бөгөөд ингэснээр охид амархан  бие гүйцэж, хүчирхийлэл болон сэксийн бусад харилцаанд орохоос хамгаална гэж ээж нар нь итгэдэг ажээ. Кмаерунд нэлээд түгээмэл энэ сонин заншил Төв болон  баруун  Африкийн зарим орнуудад ч дэлгэрсэн байдаг гэнэ. Ээж нар үүнийг охидоо гэсэн хайр, хэдий иллэг нь зовиуртай ч гэлээ жирэмслэх, сургууль ажлаасаа завсардахаас сэргийлнэ гэж хэлдэг аж. НҮБ-ын Хүн амын  сангаас мэдээлснээр ингэж хөхийг хавтгайлж иллэг хийх нь охидрд зөөлийн эдийн гэмтэл болон бусад гэмтэл халдварыг авчирдаг байна.
БНХАУ-ын Jiangsu мужийн хавчны фестивальд оролцож буй мянга мянган хүнийг зураг харуулна. Contemporary Issues буюу орчин цагийн асуудал төрлийн Story хэсэгт дэд байр эзлэсэн эл зургаа зурагчин  маань “Feeding China” гэж нэрлэжээ. Дэлхийн тарилангийн талбайн 12 хувийг ашиглаж, дэлхийн нийт хүн  амын  19 хувьтай тэнцэх хүн амаа тэжээх Хятадуудад аж үйлдвэржилтээс шалгаалан тариалан эрхлэх газар улам бүр туудсаар  байна гэж зургийн тайлбарт бичжээ.
Contemporary Issues буюу орчин цагийн асуудал төрлийн Story хэсгийн  III байрын бүтээл. Зурагт буй Хойд Виржиниад амьдардаг 54 настай Donna Tottel, 56 настай Doug Tottel нар бол ажилгүй, гэрийнхээ үүдэнд хуучин  эд зүйлс зарж амь зуудаг гэж бүл. Норвегийн гэрэл зурагчин Espen Rasmussen баруун Виржиниад аялах үеэрээ АНУ-ын Засгийн газрын бодлогын эсэрг  бухимдсан, хүний эрхийн төлөө тэмцэгч маш олон эх орончидтой уулзсан  байна. Дээрх гэр бүл ч тэдний нэг ажээ.
Зүүн Африкын гэрэл зурагчин Neil Aldridge энэ бүтээлээ “Хүлээж буй эрх чөлөө” гэж нэрлэжээ. Энэ зураг тус тэмцээний Байгаль орчин төрөлд нэгдүгээр байр эзлэсэн байна. Зүүн Африкын хулгайн анчдаас хамгаалахын тулд залуу хирсэнд тариа  тарьж нүдийг нь боосон бөгөөд удахгүй Ботсваны зэрлэг  байгальд суллаж тавихаар ийнхүү унтуулжээ. Зүүн Африк нь хирсэнд хамгийн аюултай газрын нэг. Хирсний хулгайн ан  жил бүр өсч 2014 онд 1200 гаруй хирс хулгайчдын гарт үрэгдсэн байна. Вьетнам, Хятадад хирсний эвэр маш их эрэлт хэрэгцээтэй байдаг бөгөөд эмийн  чухал түүхий эд гэж үздэг байна. Хирсний эвэрний нэг кг тус бүр нь 20 мянгаас 50 мянган  евро хүрдэг аж.
Зүүн Африкын Марион арлын буцхан морин цахлай тус арал дээр үй түмээрээ үржиж өөрсдийг нь тайван байлгахаа больсон хулгануудтай үхлийн тэмцэл хийж амь гарсны дараахь байдлыг харуулсан энэ зураг байгаль орчин төрөлд II байр эзлэжээ. Зургийг  “National geography” сэтгүүлийн гэрэл зурагчин Thomas P. Peschak авсан байна. Тус арал дээр анх 1800 оноос агнурын  усан онгоцтой хамт үзэгдэх болсон хулгануудын  тоо толгой сүүлийн үед дийлдэхээ больж морин цахлайн өндөг дэгдээхийг тайван байлгахаа больжээ. Зүүн Африкынхан зэрлэг муурыг устгалд оруулахдаа давхар зэрлэг хулганын тоог ч цөөлөхөөр төлөвлөж байсан ч үүнийгээ хэрэгжүүлээгүйгээс ийнхүү  байгалийн тэнцвэрт байдал алдагдаж хулганын сүрэг дийлдэхээ больсон аж.
Намибын Halifax арал дээр 1890 болон 2017 онд яг нэг газраас авсан ижил зургийг харьцуулалтыг та харж байна. Байгаль орчин төрөлд  III байр эзлэсэн энэ бүтээл оцон шувуунууд хэрхэн мөхөхөд ойр буйг харуулжээ. 80 жилийн өмнөх тоо толгойн 2.5 хувьтай тэнцэх хэмжээний оцон шувуу уг арал дээр үлдсэн нь  энэ. “National geography” сэтгүүлийн гэрэл зурагчин Thomas P. Peschak уг зургийг буулгасан байна.
Нигерийн Лагос хот дахь Olusosun хогийн цэгт шил, сав зэрэг дахин боловсруулах зүйлс зүйлс цуглуулан үүрч яваа эр. Энэ хогийн цэгт өдөрт 3000 тн хог цугладаг бол 4000 орчим хүн түүнийг нь ухаж зарж болохоор эд зүйлс цуглуулж амиа борлуулдаг байна. “Wasteland” гэж нэрлэсэн уг зургаараа гэрэл зурагчин маань хүн төрөлхөн өдөр ирэх бүр илүү их хог үйлдвэрлэгчид болоод буйг харуулахыг зорьжээ. Дэлхийн банкны судалгаагаар  хүн төлөхтөн өдөрт 3.5 сая тонн хог бий болгож байгаа нь зуун жилийн өмнөхөөс 10 дахин  их  байгаа аж. Дэлхийн Эдийн засгийн форумын илтгэлд дурдсанаар 2050 он гэхэд  далайд хөвөх хуванцар хог хаягдлууд тэнд байгаа загаснуудаас илүү  их жин татах хэмжээнд хүрнэ гэж тооцоолжээ. Недерландын фото сэтгүүлч Kadir van Lohuizenе-ы уг  бүтээл “Байгаль орчин төрлийн Story хэсэгт тэргүүн байр эзлэжээ.
Недерландын Westland дахь нэгэн тариаланчийн аж ахуйг зурагт дүрсэлжээ. Ирэх 40 жилд дэлхийн хүн амыг хооллохын тулд өнгөрсөн 8000 жилд тарьсан ургацаас илүүг тарих хэрэгтэй болно гэсэн судалгаа бий. Жижиг газар нутагтай, хүн ам шигүү суурьшсан Недердландын хувьд нүсэр хэмжээний газар тариалан эрхлэх боломж нөхцөл хомс. Гэвч тус улс газар  тариалангийн дэвшилтэт рага хэмрэгслүүдийг ашиглан далхийн хүнс үйлдвэрлэгч хоёр дахь том улс болоод байгаа юм. Италийн гэрэл зурагчин Luca Locatelli  “Hunger Solutions” гэж нэрлэсэн энэ зургаараа “Байгаль орчин” төрлийн Story хэсэгт дэд байр эзлэжээ.
Бразилын Амазоны ойролцоох Бон Амиго хөндий үерлэснээс шувууд ямар байдалтай сандран нисч буйг зурагт дүрсэлжээ. Бразилын Амазоны ойг уул уурхай, усны эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлээр сүйтгэх  явдал  2016 онд оргилдоо хүрчээ. Амазоны ой бол дэлхийн хамгийн том нүүрстөрөгч шингээгч. Жил бүр энэ ой хэдэн тэрбум нүүрстөрөгчийн диоксидыг шингээж дэлхийн цаг агаарын зохицуулагч хийдэг. Тэгвэл Испанийн гэрэл  зурагчин Daniel Beltrá  энэхүү бүтээлээрээ энэ том зохицуулагчгүйгээр дэлхийн нүүрстөрөгч “залгих” чадал багасч дулмаар дэлхийн дулаарал ихэснэ гэсэн харууслаа харуулж уралдааны “Байгаль орчин төрлийн Story хэсэгт III байр эзлэжээ.

Үргэлжлэл бий…

Дэлхийн шилдэг гэрэл зургууд-1

2018 оны дэлхийн шилдэг гэрэл зургууд

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...