П.БАЯРХҮҮ: Ирэх сарын 5 хүртэл иргэдээс санал авна

ГҮҮРЭН ЗАМУУД барихтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар САНАЛ авч эхэллээ Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээс дараахь зүйлсийг тодрууллаа.

Нийслэлд хийгдэх барилга, дэд бүтцийн ажлуудын хуваарийг баталчихсан уу?

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн дэд бүтцийн байгуулалтын ажлууд өрнөнө. Давхар гүүрэн гарцуудын ажил ч эхэлнэ. Мөн дулааны шугам, цэвэр усны шугамуудын ажил эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод нэлээд олон авто замын ажил хийгдэнэ. Тиймээс зарим замууд хэсэгчлэн хаагдах хуваарьтай байгаа. Өчигдөр (уржигдар) нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалт барилга дэд бүтцийн ажлын нэгдсэн хуваарийг сонсож баталсан.

Гүүрэн замууд баригдсанаар, түгжрэл хэр буурах боломжтой байгаа вэ?

Авто замын түгжрэлийг бууруулахын тулд 20 уулзварыг хоёр түвшний огтлолцолтой болгох ажлын хүрээнд зүүн дөрвөн зам, замын цагдаагийн  уулзвар, яармагийн гүүрний ажлуудыг хийж эхэлж байна.

Гүүрэн замууд баригдсанаар, түгжрэл хэр буурах боломжтой байгаа вэ? 

Авто замын түгжрэлийг бууруулахын тулд 20 уулзварыг хоёр түвшний огтлолцолтой болгох ажлын хүрээнд зүүн дөрвөн зам, замын цагдаагийн уулзвар, яармагийн гүүрний ажлуудыг хийж эхэлж байна. Ирэх жилүүдэд бид үлдсэн 18 уулзварыг янзалж цэгцэлнэ. Бөхийн өргөөний уулзварыг гэхэд л иргэд хоёр түвшний явган хүний гарц мэт ойлгоод байгаа боловч явган хүний гарцтай хоёр түвшинт огтлолцдог замыг цогцоор нь шийдэх ажил байгаа юм. Гадаад харилцааны яамны уулзвар, замын цагдаагийн гүүр, зүүн дөрвөн замын уулзвар, яармагийн гүүрнүүд ингэж хийгдэж байгаа.

– Дээрх замын ажлууд хийгдсэний дараа дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцдог хэлбэрт шилжих боломжтой юу?
Аль болох дугаарын хязгаарлалтгүй өдөр болгон машинаа унаад явах боломжтой байлгахаар л ажиллаж байна.

– Паркийн газар чөлөөлөлтийн асуудал юу болсон бэ? 

Паркийн газрын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орооод дэмжигдээд зөвшөөрөгдсөн байгаа.

– Иргэдээс санал авах гэж буй тэгш сондгойгоор зорчих хязгаарлалт нийтийн тээвэр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн автомашинд хамаарах уу?

Хэвлэл мэдээллийн автомашин, нийтийн тээврийн автобус бол хязгаарлалтгүй явна.

– Хэрэв энэ саналыг иргэд дэмжихгүй, дугаарын хязгаарлалт энэ хэвээрээ байвал дээрх замын ажлуудыг хийх боломж бий юу?

Хэрэв иргэд дэмжихгүй бол хуучнаараа байна. Энэ тохиолдолд замын ажлуудыг хийж болно. Гэхдээ түгжрэл маш ихээр үүсэх тооцоолол гарч байгаа.

– Иргэдээс авах санал хэдийн хүртэл үргэлжлэх вэ? 

Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл Нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагын цахим хуудас, Замын цагдаагийн газрын цахим хуудас зэргээр зэрэг санал асуулга явагдана.

– Хөдөө орон нутаг руу хотоос гардаг гарцуудыг нэмэгдүүлэх ажил хийгдэх үү. Баруун, зүүн тийш ганц гарцтай учраас түгжрэл их үүсээд байдаг? 

Энэ жил Баянзүрхийн товчооноос Налайх, Чойр хүртэл дөрвөн огтлолцолтой зам барихаар зураг төсөл нь гарсан байгаа.

– Дээрх бүтээн байгуулалтуудад нийтдээ хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Өмнөх замын ажлуудаас юугаар онцлогтой вэ?

Энэ жил Улаанбаатар хотын авто замын хөрөнгөөр 35.9 тэрбум төгрөгийг замын хөрөнгө оруулалтад хийнэ. Дээрээс нь гадаадын зээл тусламжийн хөрөнгүүдээр бас гүүрэн гарцуудыг хийж байгаа. Мөн Зүүн дөрвөн замын хоёр түвшний огтолцлыг нийслэл өөрийнхөө хөрөнгөөр бие дааж хийж байгаа. Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг бол Хятадын зээл тусламжаар хийж байгаа. Ингээд нийт 20 ийм гүүрэн зам барихаар төлөвлөж байгаагаас гурав нь хийгдэж байна. Цаана нь 17 зам үлдэж байгаа. Үлдсэн гарцуудыг 2020 он хүртэл барина.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууслаа

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын...

Ерөнхий сайд “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенци”-д оролцож үг хэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага...

Зургаан аймагт зуд болох өндөр магадлалтай гэж дүгнэжээ

Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт...

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...