Автомашины дугаарын хязгаарлалтын талаар иргэдээс санал авна

Нийслэлд хийгдэх авто зам, шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой авто замын ачааллыг бууруулах, дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн, Нийслэлийн Замын цагдаагийн албаны Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Батболд нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж авто замын ачаалал нэмэгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил зэрэг бүтээн байгуулалтыг ажлууд нэмэгдэж энэ зун авто замууд хаагдах учир дугаарын хязгаарлалтыг хэрхэн хийх, түгжрэлийг хэрхэн бууруулах асуудал яригдаж байна” гэлээ.

Тухайлбал Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотой 8 газар түр зам гаргахаар төлөвлөжээ. Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил 2.5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр яригдсан. Бид ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцож, техник хэрэгсэл болон хүн хүчийг нэмэгдүүлснээр 1.6 жилд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30 гэхэд гүүрний ул суурь буюу тулгуур багана дам нурууг бүрэн хийхээр болсон. Гүүр нь нийт 96 том тулгуур баганатай, 470 метр урттай. А В С гэсэн 3 рамтай томоохон хэмжээний бүтээн байгуулалт болох юм” гэж ярилаа.

Төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог замын цагдаагийн уулзвар нь Нарантуул худалдааны төвийн уулзвар хүртэл баруун тийшээ Энхтайваны гүүр, урагшаа Home plaza, хойшоо Гадаад хэргийн яам хүртэл түгжрэл үүсдэг байсан. Гүүр ашиглалтад орсноор энэ түгжрэл байхгүй болно гэж тооцоолж байна. Мөн авто замтай огтлолцдог төмөр замаар өдөртөө 40 галт тэрэг зорчдог. Ингэх тоолонд автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж түгжрэл үүсдэг байна. Мөн авто машин, галт тэрэг мөргөлдөх осол аваар их гардаг байсан бол гүүрэн гарц баригдсанаар энэ асуудлууд шийдэгдэх юм.

Хөдөлгөөний зохион байгуулалтын хувьд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагуудын баг хамтран хэд хэдэн санал гаргаж Дүнжингарав хороолол, Оддын хотхон, Баянмонгол хорооллуудын хөдөлгөөнийг таслахгүй байхаар зохион байгуулж байна. 7 байршилд авто замыг шинээр хийж орц гарц нэмэх, туслах замууд холбохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлын явцад Нарны замын хөдөлгөөнийг огт хязгаарлахгүй юм

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна. Бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм” гэлээ.

Эдгээр саналуудыг иргэдийн дунд санал асуулга явуулж дэмжигдсэн саналыг хэрэгжүүлэх юм. Томоохон худалдааны төвүүдийн амрах хуваарийг шилжүүлж мягмар гаригт амардаг байсан бол баасан гаригт амрахаар зохицуулах юм. Санал асуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд нээлттэй явуулж, дэмжигдсэн саналыг мөрдөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...