Эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо сүүлийн 40 жилд 50 хувь буурчээ

Олон улсын эрдэмтдийн хамтарсан багийн судалгаагаар барууны орнуудын эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо сүүлийн 40 жилд 2 дахин буурсан гэсэн дүн гарчээ. Судалгааны багийнхан Австрали, Шинэ Зеланд, баруун Америк болон Европын зарим орны 43 мянган эрчүүдэд 1973- 2011 оны хооронд хийсэн шинжилгээ мэдээллийг суурь болгон судалгаандаа ашигласан аж.

1999 онд мл-т 99 сая ширхэг тоологдож байсан эр эс 2011 онд 47,1 сая болж 52,4 хувь  буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо ойролцоогоор жилд 1.4 хувиар багасч 40 шахам жилд 52 хувь хүртэл буурсан гэсэн үг. Судалгааны дүн биднийг үнэхээр гайхашруулсан гэж судалгааг  ахалсан Иерусалемын Hebrew их сургуулийн эрдэмтэн Хагай Левин хэлээд эр эс ийнхүү багасч буй нь эрчүүдийн бие организм, ерөнхий эрүүл мэнд муудаж байгаагийн шинж тэмдэг байж болох юм гэв. Чухам ямар шалтгааны үүднээс эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо буурах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны багийнхан биеийн жин, идэвхтэй хөдөлгөөн,  тамхидалт зэрэгтэй холбоотой байж болох юм гэж үзсэн  байна.

Өмнө нь эр эсийн талаарх ийм судалгаанууд хэд хэд хийгдсэн ч ихэвчлэн эр бэлгийн эсийн асуудалтай байж магадгүй гэж эмнэлэгт хандсан эрчүүдийг судалгаандаа хамруулсан тул үр дүн нь бодит биш гэж шүүмжлэгдэж байсан юм. Харин энэ удаагийн судалгаанд нөхөн үржихүйн талын ямар нэг асуудалгүй эрчүүдийн мэдээллийг хамруулсан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...