О.Баасанхүү гишүүн МАХН-аас гарч магадгүй

УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү ойрд нэлээд бухимдалтай байгаа бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнх нь намаас нэр дэвшсэн С.Ганбаатарыг анхнаас нь эсэргүүцэж, дэмжихгүй гэдгээ ил тод илэрхийлснээс хойш түүнд элдвийн зүйл тохиолдсоор байна.

Эрхэм гишүүн өчигдөр “Улс төрийн талбарт үнэхээр ганцаардаж байна. Ядаж байхад удирдагч гэж бодсон нөхөр улс төрийн хорыг жинхэнэ хийдэг нөхөр” хэмээн жиргэжээ. Түүний энэ жиргээнээс харахад улс төрд хор хутгадаг удирдагч нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болж таарах нь. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар эхний санал хураалтаар хоёроор гарч ирсэн ч МАН-ын М.Энхболд шөнө дөлөөр түүний саналыг гэнэтхэн гүйцэж, аман хүзүүнд ороод ирсэн. Нэр дэвшигчийнхээ авсан саналыг хамгаалахын оронд МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболдтой нууцаар уулзсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнд эрхэм гишүүн О.Баасанхүү бухимдсан байж болох талтай.

Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг сөрөг хүчний үүргийг тун сайн гүйцэтгэж байгаа О.Баасанхүү гишүүнийг АН-д элсэж магадгүй гэсэн яриа Төрийн ордноор тэнүүчилж явна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...