Сонгогчдын итгэл сэргэвэл ирц босоод л ирнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилан дүн гарлаа. Сонгогчид 66 гаруй хувийн ирцтэйгээр саналаа өгчээ. Подхийсэн ирц гэмээр. Зарим хүний дүгнэж байгаагаар хэтэрхий хар бараан давамгайлсан сонгуулийн сурталчилгааны дараа ийм ирцтэй сонгууль бол боломжийн юм шиг л санагдаж байна. Гэхдээ мэдээж хэрэг илүү өндөр ирцтэйгээр саналаа өгвөл хэн хэндээ хар сэргүй, сэтгэл ханамжтай байх нь ойлгомжтой. Хүмүүсийг ирж саналаа өгсөнгүй, залхуу хойрго гэж зандрахаас илүүтэй сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц яагаад тогтмол буураад байгааг зөв оношлох нь чухал мэт.

Саяын санал хураалтын дараа хоёрдугаар шатны санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн сонгууль угаасаа 2 шаттай байна гээд олон жилийн өмнө хуульчилсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Учир нь өмнөх сонгуулиудад нэр дэвшигчид 50+1 хувийн санал шууд авчихдаг байсан болохоор анх удаа л 2-р шатны санал хураалт болох гэж байна. Энэ санал хураалт шинэ түүх болж байгаа шиг улс төрийн намууд сонгогчдын олонхийн дэмжлэг авах улстөрчийг, даацтай бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж чадаагүй нь бас нэгэн шинэ түүх, рекорд болж байна.

Сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50+1 хувийн санал буюу итгэл авах хэмжээнд биш байгааг сонгуулийн дүн харууллаа. Эндээс харахад улс төрийн намууд олон нийтийн хэлдгээр зөв хүнээ нэр дэвшүүлэх, улс орны хөгжлийг хурдасгах мөрийн хөтөлбөр, бодлого дэвшүүлэх тал дээр илүү сайн ажилла гэдэг гэрийн даалгаврыг сонгогчид өглөө. Олон жил дарга хийснээр, бөх сайн барилддагаар, популизмын галыг хэн нь илүү өрдсөнөөр улс төрд ялдаггүй, олонхийн дэмжлэг авдаггүй, ийм PR олон нийтэд таалагддаггүй юм байна.

Улстөрчид нь, улс төр нь цэвэр байвал олон түмний төрд итгэх итгэл сэргэнэ. Итгэл сэргэвэл ирц өндийгөөд л ирнэ. Хамгийн чухал нэг зүйл бол сонгууль болгоны өмнө нэр дэвшихээр горилж байгаа хүмүүст зориулж хуулиа өөрчилдөг хорт муу зуршлаа орхимоор байна. Сонгуулийн тогтолцоо, санал өгөх журам зэрэг нь тогтворгүй, байнга өөрчлөгддөгөөс сонгогчид шууд залхдаг, ойлгомжгүй байдал үүсдэг. Ийм тогтворгүй орчинд соногчдын боловсрол дээшлэх боломжгүй. Улс төрийн намууд, аль ч сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хараал хэрүүлээр уралцаж биш хөгжлийн бодлогоор уралдаж сонгогчдоор барианы зурхайд дүн тавиулдаг соёлыг төлөвшүүлье.

Б.Түвшинтөгс

 

1 сэтгэгдэл

  1. Los efectos secundarios de esta medicación son leves y van desde el dolor de cabeza y náuseas hasta mareos o rinitis. Hay que tener en cuenta que la concentración del fármaco en sangre se retrasa si se ingiere una comida con alto contenido en grasa.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...