Ангела Меркель: Надад гоё нүдтэй эр хүн таалагддаг

Бидний мэдэхгүй баримтууд

Германы анхны эмэгтэй канцлер, Дэлхийн II дайнаас хойших Германы түүхэн  дэх хамгийн залуу  канцлер, Германы алдартай улстөрч, дэлхийн шилдэг удирдагчдын нэг гээд тоочоод байвал  Төмөр хатагтай хочит бүсгүйн цол хэргэм нэлээд олон. Түүнийг Их Британийн Ерөнхий сайд асан  Маргарет Тетчертэй харьцуулах нь олонтоо. Карьер,  ажил албаны хүрээн дэх түүний бүтээсэн “төмөр” дүр төрхийг түр хойш тавиад Ангелаг хувь хүн талаас нь илүүтэй харуулах 15 баримттай танилцъя.

 

 

 

 

  1.  “Форбс” сэтгүүл түүнийг 2016 онд 10 дахь удаагаа “Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй”-ээр шалгаруулсан бол Форбсын “Дэлхийн хамгийн  хүчирхэг хүмүүсийн жагсаалтад төмөр хатагтай маань хоёр удаа хоёрт буюу Владимир Путины дараа жагсч байв. Энэ бол одоогоор дэлхийн бусад ямар ч эмэгтэйн хүрээгүй байгаа оргил юм.
  2. Тэрээр “Их найм”-д төлөөлөл болон багтсан хоёр дахь эмэгтэй. “Их найм”-д Лисбоны гэрээ, Берлиний хэлэлцээрийн асуудалд  түүний үүрэг роль маш их  байдаг.
  3. Түүний аав Хорст Кастнер протестант  шашны номлогч бол ээж Латин болон англи хэлний багш.
  4. 1977 онд 23 настайдаа, Улрих Меркельтэй тэрээр гэрлэж Меркель гэх овгоо авсан  бөгөөд хэдийгээр гэрлэлт нь таван жилийн дараа төгсгөл болсон ч овгоо солиогүй юм.
  5. Ангела Меркель 2 удаа гэрлэсэн ч хүүхэд төрүүлээгүй бөгөөд нөхөр Jachim Sauers –ийн Адриан  Даниель хоёр гэх хоёр хүүгийн хойд эх. Түүний нөхөр Берлиний Умболдтын их сургуулийн химийн шинжлэх ухааны профессор бол хүү Адриан нь Лейпциг хотын алдартай гэрэл зургийн чиглэлийн артист ажээ.
  6. Ангела Орос хэлэндээ гаргууд. Бага залуу насандаа тэрээр орос хэлний чиглэлийн олон тэмцээн  уралдаанд оролцож түрүүлж байжээ.
  7. Тэрээр орос хэлний багш эсвэл  физикч болохын  аль алиныг хүсч байсан ч эцэстээ физикийг сонгосон байна. Лейпцигийн их сургуулийг физикчээр дүүргэж, улмаар  энэ чиглэлээрээ докторын зэрэг хамгаалсан  байдаг.
  8. Bunte сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр 1993 онд тамхинаас гарах  хүртлээ өдөрт нэг хайрцаг тамхи цааш харуулдаг  байснаа дурссан байдаг.
  9. Германы  Bild сонины ярилцлагад төмөр хатагтай “гоё нүдтэй” эр хүн  таалагддаг  гэж хэлсэн  байдаг.
  10. Хөлбөмбөгийн спортын үнэнч  шүтэн бишрэгч фанат бол Меркель хатагтай. Германы парламент буюу Бундестагд сууж байх үедээ хөлбөмбөгийн тоглолтуудыг сонсч суусан талаар хэвлэлээр  шүүмжлүүлсэн нь бий.
  11. Ромбо хэлбэр үүсгэсэн түүний алдартай  гарын пооз бий. Тэрээр энэ поозоо тайлбарлахдаа тимй  ч нарийн утга агуулга байхгүй хэмээгээд  би ярих, олны өмнө гарах  үедээ гараа яг яах ёстойгоо сайн  мэддэггүй. Магадгүй энэ пооз миний тэгш хэмт дүрсэнд дуртайн  илрэл байх гэж хэлсэн  байдаг.
  12. Төмөр хатагтайг  байнга л ийм төлөв, уйтгартай хэв маягтай байсан гэж бодоогүй биз. Тэрээр коллежид сурч байх жилүүддээ диско үдэшлэгүүдэд  үйлчлэгч хийж байсан гэвэл сонрхолтой санагдаж байгаа биз.
  13. 1970 онд түүнд Зүүн Германы цагдаагийн нууц албанд ажилд орох санал ирсэн ч тэрээр татгалзсан  байдаг. Над шиг задгай амтай, нууц хадгалдаггүй  хүнд  ийм ажил огт тохирохгүй гэж тэрээр өөрийгөөдүгнэсэн байна.
  14. 1995 онд Меркель нохойд уруулснаас хойш нохойноос үнхэлцэгээ хагартал  айдаг  болсон гэдэг. 2007 онд хэвлэлийн хурлын үеэр Владимир Путин лабрадор үүлдрийн нохойтогоо хамт ирсэн нь төмөр  хатагтайг эвгүйцүүлэх  гэсэн хандлага гэх хардлага тэр үед гарч байсан ч Путин огтхон ч тийм санаа агуулаагүй гэж тухайн үед хэлж байсан юм.
  15. Меркель амралтын өдрөөрөө  нөхөр, хүүхдүүд, ач нартаа хол бэлтгэж өгөх дуртай, ялангуяа нөхөртөө өглөөний цай бэлтгэж өгөх тун дуртай гэж эх сурвалж хэлсэн байдаг. Мөн тэрээр нөхрийн хамт  зуны амралтаа Итали юм уу Испанид ууланд аялж өнгөрөөх  дуртай байна.

 

 

 

 

 

 

Нөхөр Jachim Sauers –ийн хамт

1 сэтгэгдэл

  1. Por fortuna, la mayoría de las veces la impotencia es puntual y una vez pasado el momento, el hombre puede volver a tener relaciones sin ningún problema. Pero hay un porcentaje más pequeño que no lograrán reanudar su vida sexual con normalidad.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро...

ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр

Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн...

Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН...

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...