Ой хүрээгүй хүүхдэд жимсний шүүс бага уулгаарай

Жимсний цэвэр шүүс нь хүний биед маш их хэрэгтэй гэж  эцэг эхчүүд итгэж хүүхдэдээ жимсний шүүс уулгахыг зорьдог. Тэгвэл  Техасын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Хүүхдийн эмнэл зүйн тэнхимийнхэн саяхан нэгэн судалгаагаараа 1 нас хүртэл хүүхдэд жимсний шүүсийг их ууах нь тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол хангалттай хэмжээний чихэрлэг, калорийг сүүнээсээ авдаг байна. Гэтэл жимсний шүүсүүд нь чихэрлэгийн агуууламж өндөртэй байдаг тул хүхдийн шүдлэлтэд сөргөөр нөлөөлж  цаашид илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гэж тэд үзжээ. Тэгээд ч жимсний шүүс нь цангаа тайлах, гэдсэнд өнгөр тогтооход нөлөөлөлгүй тул үүний оронд цай, ус гэх мэт шингэн зүйлс уулгахыг эцэг  эхчүүдэд зөвлөсөн байна. Шүүс болгосон шингэн хэлбэрээр биш жимсээр нь идүүлэх нь хүүхдэд тохиромжтойг судалгаандаа онцолжээ.

Мөн Нью Йорк хот дахь Lenox Hill эмнэлгийн хоол зүйч эмч Sharon Zarabi-ийн хэлснээр, түүний илүүдэлтэй жинтэй  хүмүүстэй ажилласан туршлагаас харахад бага нярайдаа олж авсан  хоолны дуршил, зуршил нь насан туршид нь тогтдог байна. Тиймээс багаасаа хэт калоритай, чихэрлэг зүйлс дурлуулах нь  хүүхдээ хорлож буй хэрэг гэж ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...