Эрдэмтэд анх удаа 3D хиймэл, өндгөвч гаргаж авчээ

Дэлхийд анх удаа АНУ-ын эрдэмтэд хиймэл 3D өндгөвч бүтээж, үүнийгээ хулганад суулгасан нь амжилттай болжээ. Өөрөөр  хэлбэл  хулганад суулгасан хиймэл 3D өнгөвч үүргээ амжилттай биелүүлж, эм хулгана өндгөн эс боловсруулж улмаар  үр тогтоож, эрүүл зулзага төрүүлж чаджээ.

Хэдийгээр энэ нь одоогоор зөвхөн амьтан дээр туршигдсан хэдий ч эрдэмтэд  алсдаа энэ туршилт үргүйдэлтэй олон эмэгтэйд тус болно гэж иргэж байгаа ажээ. Ялангуяа хорт хавдраас шалтгаалан химийн эмчилгээ хийлгэж өндгөвч нь ажиллагаагүй болсон эмэгтэйчүүдэд энэ нээлт тусална гэдэгт тэд итгэлтэй байна. Энэ талаар Илинойз дахь  Northwestern  их сургуулийн Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шинжлэх ухааны институтийн эмч доктор Teresa Woodruff : Энэ  бол  хорт хавдрын эмчилгээ хийлгэснээр нөхөн үржихүйн эрхтэнээ тайруулсан залуу бүсгүйчүүдэд  туслах маш чухал нээлт гэж дүгнэсэн байна. Эрдэмтэд 3D хиймэл өндгөвчийг булчин, шөрмөс, яс, арьс гэх мэт натурал зүйлсээс гаргаж авсан коллаген, шингэн  желатинаар бүтээжээ.

Эх сурвалж: http://www.telegraph.co.uk/

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...