Нийслэлийн удирдлагууд мөнгөөр дутаагүй

НИТХ-ын 10 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсанНийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд Хотын төсвийн нийт орлогыг 7.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 550 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Нийт орлогын 81%-ийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн нь Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын дарамт үүсгэхнөхцөлийг бүрдүүлжээ.
2017 онд Нийслэлийн өмчит 33үйлдвэрийнгазар 24.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөсөн байна. Эдгээр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын санхүүгийнменежментийг сайжруулах, төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх замаар татварын бус орлогыг нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг барих, багш эмч нарын ажлыг индексээр тооцож урамшуулах, ахмадын орон сууц, түрээсийн орон сууц, зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны хөтөлбөр, ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулах нь зүйтэй юм.
Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсанНийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөл нь Улс орны Эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй, хэмнэлтийн горимд ажиллах шаардлагатай гэж байгаа ч, урсгал зардлаа танах биш 2016 оны батлагдсан төсвөөс 17.8 тэрбум төгрөгөөр, 2017 оны батлагдсан төсвөөс 14 тэрбум төгрөгөөр илүү төсөв зарцуулахаар байгаа нь “МӨНГӨӨР ДУТААГҮЙГ” харуулж байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч, дарга удирдлагуудын захиран зарцуулах урсгал зардлыг 14 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн атлаа, Сургууль цэцэрлэгийн багш, өрхийн эмнэлгийн эмч нарын цалин хөлсийг 628 сая төгрөгөөр танасан, ард иргэдийнхээ бүсийг чангалах төсөв оруулж ирлээ. Өмнөх жилүүдэд багш эмч нарын ажлыг индексээр тооцож, жил бүр урамшуулал олгодог байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд батлагдсан, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөр, “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр, “Улаанбаатар хотын такси үйлчилгээ” хөтөлбөр, ”Нийслэлийн боловсрол-2024” хөтөлбөр, “Хүүхэдбүрцэцэрлэгт”хөтөлбөр, “Азжаргалтай хот” соёл урлагийн цогц арга хэмжээний хөтөлбөр ,Нийслэлийн“Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр, Хүүхэд, эцэгэх, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, “Нэгөрх-нэгажлынбайр”хөтөлбөр, “Итгэлийн зээл” үндэсний хөтөлбөр, “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, Төрийналбан хаагчды сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь хангах хөтөлбөр, Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөр,“Аюулгүй хот төсөл” хөтөлбөр зэрэг 15 ХӨТӨЛБӨР, “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр, Хөрс, хамгаалах газрын доройтол бууруулах дэд хөтөлбөр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр”, Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөр, “Нийслэлийн худалдаа үйлчилгээ-2020″ нийслэлийн дэд хөтөлбөр, Хүн амын ахуйн үйлчилгээ-2020″ нийслэлийн дэд хөтөлбөр, “Дугуйн зам” дэд хөтөлбөр зэрэг 7 ДЭД ХӨТӨЛБӨР байгаагаас 2017 оны эхний хагас жил дуусах дөхөж байхад НЭГ Ч ХӨТӨЛБӨР НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор БАТЛАГДААГҮЙ. Үндсэн чиглэлд батлагдсан хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийг яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төсвийн зарлагыг 1.4 их наядаар бууруулж, УИХ-д дахин өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг...

Саудын Арабын тал эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Макронтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын...

50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууслаа

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын...