МЗЭ-ийн болон найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэх тун саяхан “Түүхэн туульсын шилдэг жүжгүүд” шинэхэн ботио өлгийдөн аваад байна. Түүнтэй уран бүтээлийн халуун яриа өрнүүллээ.
-Сайхан хаваржиж байна уу. Юуны түрүүнд түүхэн туульсын шилдэг жүжгүүдээ боть болгон хэвлүүлж, уншигчдын оюуны мэлмийд өргөн барьж буйд тань баяр хүргэе!
-Баярлалаа. Сэтгэл үнэхээр өег байна. Хаврын яргуйтай зэрэгцэн түүхэн туульсын “Үнэний хаан Будда”, “Хаадын хаан их эзэн Чингис”, “Бүгдийн эмэг эх Алунгоо” жүжгүүдээ нэгэн асар дор цэцэглүүллээ дээ. Энэ бол миний түүхэн туульсын жүжгийн хоёр дахь боть болж байгаа юм. Өмнө нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон “Тэнгэрийн хүү” жүжгээ ном болгон уншигчдадаа өргөсөн. Тэр ботид Хатанбаатар вантны (найруулагч Л.Эрдэнэбулганыг хэлж байна.) үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан найруулан тавьсан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг ч багтсан л даа.
-“Тэнгэрийн хүү” ч олон дүүтэй болж байгаа юм байна. “Үнэний хаан Будда” жүжгийг тайзнаа тавих тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Одоо яагаад таг болчихов?
-Энэ жүжгээ би дөрвөн жилийн өмнө бичсэн. Ноднин жил Бурхан багшийн цадиг туульсыг улам амьтай болгохын үүднээс УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг бид дөрөв Энэтхэг, Балба дахь Буддатай холбоотой түүхэн газруудаар судалгааны аялал ч хийж байлаа. Бурханч лам Г.Пүрэвбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц болон XIV Далай лам ч бидэнд үнэтэй зөвлөгөө хайрласан. Гүрү багш Д.Урианхай ч надад хил саваа хязгааргүйгээр нээн тэтгэдэг. Зохиол маань улам дотоод амь, шүншигтэй болсон. Гагцхүү хөрөнгө мөнгөний эх үүсвэрээс шалтгаалаад тайзнаа амилуулах маань түр зогсчихоод байна. Уг нь Уран сайхны зөвлөлөөр хэлэлцээд хэдийнэ баталчихсан жүжиг шүү дээ. Таны адилаар маш олон хүн энэ жүжгээ хэдийд тайзнаа тавих вэ хэмээн асууж сурагласаар байгаа.
-Тэгэхээр хүлээлт байна гэсэн үг. Ерөөл билгээр удахгүй тавигдах байлгүй дээ. “Тэнгэрийн хүү” жүжгээ та түүхэн шаардлага, мөчлөг нь тохиогоод тэнгэрээс бууж ирсэн гэж өгүүлж байсан. “Үнэний хаан Будда”-гийн хувьд юу өгүүлэх вэ?
-Энэ үнэн шүү. Мөчлөг тохиол гэж бий. Ийм тэнгэрлиг үйлийн үр надад ирсэн хэрэг. “Тэнгэрийн хүү” бол миний нэрийн хуудас. 2011 оноос хойш эдүгээ болтол тайзнаа байлдан дагуулж, үзэгчдийнхээ тоогоор хэдийнэ хол тасраад байгаа нь манай Паараа (найруулагч Н.Наранбаатар) анд болон УДЭТ-ын хамт олны эвийн загас шиг баг болон ажилласны үр дүн юм. Үзэгч, уншигч олны эх түүхийн сэтгэлгээний ойлт ч 1500 жилээр урагшилсан. Энэ бүхэн санамсаргүй бус. Тэнгэрийн дохио тохиох цаг болоод л театр хэмээх ариун сүмийн тайзнаа эх түүх маань энэ цаг үеийнхнийг, хойч үеэ сэрээх гэж бүрэлдсэн болов уу. Үүнд оролцсондоо тунгалгаар огшдог шүү. Харин тунгалгаар мишээх бүтээл минь “Үнэний хаан Будда” гэдэгт эргэлзэхгүй байна. Бас л монголчуудыг сэрээхээр, ариусгахаар, шинээр сэрж сэхээрэхийг сануулан гарч ирсэн жүжиг шүү. Эдүгээ жинхэнэ аз жаргал, хөгжил дэвшлийг эд хөрөнгө, мөнгө гэж үнэн голоосоо үзэн тачаадах болсон. Үүний төлөө эрдэнэт хүмүн биеэ элээхээр мугуйдлан зүтгэж буй ээдрээтэй цаг үед хүний дотоод сэтгэлийн хөгжил, энэрэл нигүүлсэл, бие биеэ хайрлах ёс суртахуун үнэ цэнтэй болж байна. Эд мөнгө зайлшгүй хэрэгтэй нь үнэн. Тэгэхдээ үүнийг амьдралын гол мөрөө болгон зүтгэх нь зовлонд л унагадаг. Энэ жүжиг соён гэгээрэхүйн том давалгаа ч үүсгэнэ. Гэгээрсэн хүн, гэгээрсэн үндэстэн, гэгээрсэн хүн төрөлхтөн гэсэн яруу дууллыг эгшиглүүлж чадна.
-Будда гэхээр л шашны жүжиг гэж ойлгоод эхлэх болов уу?
-Бид мухар сүсгийн бус хүн хэрхэн аз жаргалд хүрч дотоод амар амгаланг эрхшээх вэ, хэрхэн хүн болох вэ, Буддагийн сургаалийн жинхэнэ мөн чанар юу вэ гэдгийн цагаан толгойг энэ олон шашин, элдэв урсгал, измд автсан, төөрөлдсөн монголчууддаа хүргэхээр зорьж байна. Будда гэдэг нь цэвэр ухамсар, төгс сэрэхүй гэсэн утгатай. Энэ нь аливаа нэгэн хүн биш, үнэмлэхгүй төлөв юм. Бидний өгүүлдэг үлэмжийн чанар гэдэг нь үүнтэй утга дүйнэ. Будда хамгийн сүүлд хайртай шавь Ананддаа гэгээрэл, дотоод сэтгэлийн хөгжил болон зовлонгоос ангижирч аз жаргалд хүрэх замаа гаднаас бүү хай. Дотроосоо хай. Өөрөө өөртөө гэрэл бол гэж айлдсан. Энэ бүхнийг хоосон чанар, шүтэн барилдлага, үйлийн үрийн номлолтой уялдуулаад сэрж сэхээрч, сэтгэвээс үнэхээр гайхамшигтай. Их бодох түгшүүр зовлон авчирдаг бол дотроосоо сэрж мэдрэх дотоод амгаланг бий болгодог юм. Бурхан гэдгийг үнэмлэхүй төлөв, үнэн гэж нэрлэж болно. Үнэний эрэл гэдгийг боломжгүйн эрэл гээд байгаа. Тэр боломжгүйд тэмүүлэхийг шашин гэдэг. Гэхдээ боломжгүй нь боломж болон хувирдагт л хамаг утга учир оршдогийг мэргэд айлдсаар байна. Огт шашин шүтдэггүй байснаас шүтдэг байсан нь хувь илүү гэж Өрнөдийн нэг лут эрдэмтэн хэлсэн байдаг шүү.
-Бид сонины нэг редакцид цуг “чанагдаж” байсны хувьд өөрийг тань чамгүй гадарлана. Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч гээд л. Бас түүхч мэргэжилтэй. Энэ бүхэн түүхэн жүжиг туурвихад давуу тал болдог байх. Тийм үү?
-Тэгж болох юм шүү. Манай яруу найрагчид гэхэд л голдуу л сонин хэвлэлтэй хэвэл нэгтэй байдаг. Ялангуяа өдөр тутмын сонинд “чанагдана” гэдэг, мэдээнд гүйхээс эхлээд нийгмийг хамарсан цар хүрээтэй нийтлэл бичих, ярилцлага авах энэ тэр чинь уран бүтээлчийг шахсан бяслаг шиг болгодог юм. Манай Б.Ганболд эрхлэгчийн “школ” гэж байна. Эрхлэгчийн гараар орсон манай найз нөхөд, үзэг нэгтнүүд монголын өдөр тутмын олон сониныг эрхлэн гаргаж, нийгмийг эрүүлжүүлэх, өөрчлөх их фронт дээр зүтгэцгээж байна. Сэтгүүлчийн энэ төлөв байдал намайг жүжиг, кино, хүүрнэл зохиол туурвихад маш их нөлөөлсөн. Товч бөгөөд сонирхолтой, уйдаахгүй, урнаар, хурцаар бичихэд сургасан нь зохиолд маань ч гэгээн сүүдрээ тусгасаар явна. Маш нарийн төлөвлөгөө, уялдаа холбоо, давхар эргэлтүүдийг сэтгүүл зүйд зүтгэсэн он жилүүдээс авсан. Харин яруу найраг бол өөр. Агшин хоромын онцгой сэрэмж сэрэхүй, амьдралын хүрднээс хэтийдсэн зургаа дахь мэдрэхүй шүү дээ.
-Түүхч мэргэжилтэй чинь түүхэн уран бүтээл туурвихад давуу тал болдог уу гэж тодруулах гээд байна л даа?
-Мэдээж. Түүхч байна гэдэг түүхэн он дарааллыг, түүхэн хүмүүсийн нэр ус, авга ах, хадам хүргэнийг нь ягштал цээжээр ярихыг хэлэхгүй. Гурван цагийн орчил дунд авч үзэх, субьектив үүднээс хандахгүй байх, анализ хэрхэн хийх вэ, ямар түүхэн зарчим баримтлах вэ гээд л яривал их юм бий. Түүхэн уран бүтээл туурвина, тэр дундаа түүхэн жүжгийг бичнэ гэдэг бүр ярвигтай. Э.Хемингуэйн “мөсөн уул”-ын зарчим бий. Мөсөн уулын дөнгөж тавны нэг нь уснаас цухуйгаастай байдаг. Үүн лүгээ адилаар өчүүхэн төдий л түүхэн зурвас үеийг хөрс болгон бордоод ямар үр жимс алаглуулж, зөрчил тэмцэл дүрэлзүүлэх вэ гэдэг нь зохиолч хүнд амттай ажил болон хувирдаг юм. Цаашид би түүхэн романууд бичих болно. Зая бандид Намхайжамцын тухай “Огторгуйн далай” романаа эхэлчихсэн. Эх түүхээ, ёс заншлаа, үндэсний идеалаа алдаж буй энэ үед зориуд би түүхэн бүтээлүүд төрүүлсээр байх болно. Түүхээс сурах нь мөнхийн ус уухтай адил гэж манай өвөг дээдэс зүгээр нэг сургасангүй. Нөгөөтэйгүүр би эх хэлнийхээ яруу тансаг хөг аялгуу, эрхэмсэг сэтгэлгээг давхар шигтгэхийг эрхэм болгодог.
-Тэгэхдээ түүхэн бүтээлүүд тань туульсын гэх тодотголтой байдаг. Энэ талаар өгүүлэх үү?
-Туульсын шинж чанартай болгон тэлж буй нь миний эрэл хайгуул, туршилтын үр дүн гэж боддог. Дэлхийн улс үндэстнүүдийн сэтгэлгээг, бусдаас ялгагдах төрх байдлыг үлгэр домог, туульсын ертөнц, түүний сэтгэмж хөдөлгөөн, дотоод халил, хэтрүүлэл, зүйрлэлийн давтагдашгүй охь ертөнцөөр нь хэмждэг. Үүнийг л би түүхэн жүжигтээ өрж өгсөөр байна. Монголчууд бид язгуур үг, язгуур хөдлөл, язгуур хэл соёл, бичгээ үл алдвал үндэстнийхээ хувьд хэзээ ч мөхөхгүй. Үг болгон тарнитай.
-“Түүхэн туульсын шилдэг жүжгүүд” ботид чинь орсон зарим жүжгийг сонирхъё. Уншигчдад сонин байх болов уу. “Үнэний хаан Будда”-тай чамгүй танилцлаа. Нөгөө хоёр жүжгийн тань онцлог юу юм?
-“Хаадын хаан их эзэн Чингис” хаан жүжгээ би их хааныхаа 855 жилийн ойд зориулан бичсэн. Бэлгэшээл минь юм даа. Тус жүжигт уран бүтээлчийн, түүхч судлаачийн үүднээс сонирхолтой гаргалгааг хийсэн нь бий. Ер нь Тэмүүжиний дипломат эргэлтийн үе арван зургаан наснаас нь эхэлдэг. Бөртэгээ хатан болгон буулгасан үе. Монголчуудын түүхэн үйл явдлын жинхэнэ өрнөлт эндээс эх авдаг. Дараагийнх нь Хөхөчү бөөг номхотгосон, гүнж нараа улс, аймгийн удирдагч нарт хатан болгон буулгасан зэрэг дипломат олон ажиллагаа ордог. 1178 онд Тэмүүжин өөрийн холбоотон Ван хан Тоорил, Жамуха анд нараас Бөртэ хатнаа мэргидүүдэд булаалгав хэмээн яаралтай элч илгээн тусламж хүсдэг. Гэтэл Тэмүүжин Бөртэгөө мэргидүүдэд үнэхээр “булаалгав уу” уу гэдэг миний сонирхол, эргэлзээг зэрэг төрүүлсэн юм.
-Монголын нууц товчоонд булаалгасан байдлаар дүрслэгддэг энэ үйл явдлыг хэрхэн тайлж жүжигтээ дүрсэлсэн бэ?
-Тухайн үед Хамаг Монголыг дахин нэгтгэх хүсэл Тэмүүжинд хэдийнэ улалзаж, олон Монгол овог аймгийн тархай бутархай байдал сэтгэлийг нь түгшээж байсан. Эндээс гарч нэгдмэл нэг улсыг байгуулахгүй бол мөхөхөд ойрхон байв. Үүнийг сэрж мэдэрсэн Тэмүүжин үйл явдлын өрнөлтийг шуурхайлахгүй бол горьгүй гэдэг шийдэлд хүрээд Өэлүн эхийн хамтаар мэргидүүдийн мартах шахсан өш хорслыг эргэж төрүүлэх алхмыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл тусгай нууц операцийг Бөртэтэйгээ ч хамтран урьдаас зохион байгуулахгүй юу. Хүч дорой байдал үзүүлж Бөртийг булаан авч болно гэдэг итгэл үнэмшлийг Мэргидүүдэд төрүүлнэ. Мэргидүүдийг бут цохих нь ар нуруундаа өргөсгүй болж, хамаг монголыг нэгтгэх анхны том алхам болох учиртай байв. Үүнд Тэмүүжиний хүч мөхөсдөх учир Ван хан Тоорил, Жамуха анд нарыгаа “өш нэхэх” тулалдаанд өдөөн дуудах шалтгаан хэрэгтэй байсан. Энэ нь Бөртэг “булаалгах” явдал. Тал нутгийн “За” андгай ёсоор тэд зайлшгүй туслах ёстой хэрэг. Хэрвээ Бөртэг булаалгахгүй бол Тоорил ханаас эхлээд Тэмүүжин ямар алхам хийх гээд байна аа хэмээн сэжиглээд, уулгалах дайнд оролцохгүй шүү дээ. Жүжигтээ би Бөртэг хөл хүндтэй байхдаа мэргидүүдэд булаагдсан гэж үзүүлсэн. Эртний монголчууд бол ёс жудагтнууд. Хэзээ ч бие давхар хүнтэй дэр хуваахгүй шүү дээ. Энэ бүхнийг Өэлүн, Тэмүүжин болоод Бөртэ нар ч урьдчилан тооцоолсон.
-Тусгай ажиллагаа байж дээ?
-Жүжигт маань яг ингэж дүрслэгдэнэ. Тэгэхээр Зүчи бол мэргидийн орхидос биш юм. Харин энэ бүхнийг Тэмүүжиний анд Жамуха тааварлаж байдгаар жүжигт өгүүлэгдэнэ. Энэ үүднээсээ Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг тэр хоёр анхнаасаа тохиролцон эхэлсэн байдлаар жүжигтээ тусгасан. Мэргидийг доройтуулсан Буур хээрийн тулалдааны дараа Тэмүүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд бололцдог. Жил гаруйн хугацаанд нэг дор айлсан амьдарсан. Энэ хугацаанд нэгдмэл Монгол улсыг байгуулах их хэргийг боловсруулсан. Тэр хоёр нийлээд ч талын олон овог аймгийг нэгтгэж чадахгүй тул зохиомлоор хоорондоо дайсан болж хуваагдана. Талын монголчууд ч тэр хоёрыг хүрээлэн хоёр талд гарна. Хорь гаруй жилийн томоохон тулалдаанаар олонхи нь Тэмүүжинд харьяалагдаж, Жамуха түүнийг ялж болох байсан боловч орхин оддог үйл явдлуудаар энэ оньсгыг тайлж болно. Тэд хоёулаа Чингис, Гүр цолт хаан болцгоодог. Анх тохиролцсоноороо нэг нь л их хаан болж, нөгөө нь тэнгэрт дэвшинэ. Ийм түүхийн шинэ гаргалгаа жүжигт минь цөөнгүй бий.
-“Бүгдийн эмэг эх Алунгоо” жүжигтээ юуг онцгойлон тусгахыг зорьсон бэ?
-Товчхон өгүүлье. Монгол үндэстэн бол зовлон дундаас буцалж, оргилж, ургаж төрсөн онцгой үндэстэн юм шүү. Тэнгэр угсаатай эв нэгдлийн үзлийн суурин дээр л бид энэ бөмбөрцөгт мөрөө гарган яваагаа мартаж болохгүй гэдэг гол санаа бий. Монгол бичгийг бид Уйгар, уйгарууд Согдоос авсан. Энэ үйл явдал VII-VIII зууны үед бүрэлдээд Алунгоогийн үед буюу Х зуунд сонгодог бичгийн хэмжээнд очсон гэдгийг түүхчийн үүднээс таамагласнаа шигтгэж өгсөн. Согд буюу одоогийн Иран зэрэг орны араб бичиг зүүнээс баруун тийш бичдэг. Үүнийг л босоо болгосон нь Алунгоогийн үед тохиосноор жүжигтээ тусгасан. Хожим Чингис хааны үед Их Монгол улсын төрийн бичиг болгон баталгаажуулсан хэрэг л дээ. Тататунга л анх бичиг заасан гэвэл дэндүү хөнгөн хуумгай хэрэг болно. Та нар ажиглаарай. Араб бичгийг босговол яг л монгол бичиг харагдана. Арабаар Чингис, Монгол гэж бичсэнийг босгоод ажиглавал яг л байдаг юм байна лээ. Монголын түүх хожим ч согдуудтай их холбогдсон. Чингис хааны ач хүү Хүлэгү Иран хавийг эрхшээж Ил хаадын хаант улсыг байгуулсан. Тэнд бидэнтэй холбоотой их түүх бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таван жилийн өмнө Иранд айлчилж Өлзийт хааны бунхныг үзэж сонирхсон. Хоёр орны түүх соёлын харилцаа холбоог судлах явдал өргөжих үүд хаалгыг дорвитойгоор нээсэн шүү. Нэмээд өгүүлэхэд тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн үеэр Ерөнхийлөгч дэлхийн өнцөг булан бүрт байгаа өөрийгөө монгол хүн гэж үздэг, монгол хэл соёлоо мартаагүй монгол угсаатнуудыг өлгий нутагтаа, гал голомтдоо ирж амьдрахыг уриалж байсан. Бид олуулаа хүчтэй болоход ийм санаа их чухал. Энэ үүднээс би манай улсын иргэн болох хүсэлтэй таван мянга гаруй халимаг элэг нэгтнээ баруун аймгуудын хаа нэгтээ сум, колхоз маягийн зохион байгуулалттайгаар суурьшуулъя гэж “Элэг урсана” гэдэг нийтлэл хэдэн жилийн өмнө бичиж байлаа.
-Шилдэг жүжгүүд багтсан шинэ номтой тань хэрхэн танилцах вэ гэж уншигчид лавлах болов уу?
-“Түүхэн жүжгийн шилдэг жүжгүүд” ном маань “Аз хур”, “Интер ном” зэрэг номын сүлжээ дэлгүүрүүдэд удахгүй зочилно.
-Ярилцлагаа өндөрлөх дөхөж байна. Жүжгээс өөр ямар бүтээл туурвиж байгаа вэ?
-1970-аад онд Вьетнамаас гүйн ирсэн Монгол хүлгийн тухай уран сайхны киноны зохиол бичлээ. Торгоны зам дагуу өрнөдөг үйл явдалтай Монгол, Хятад, Казах, Оросын хүлэг баатруудын тухай кино зохиол бичиж байна. Хүүхдэд зориулж “Аралудын хүлэг Боорчи” жүжгээ бичээд найруулагч Л.Эрдэнэбулган ахын гарт тушаачихлаа. Удахгүй болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын зохиол дээрээ ажиллаж байгаа.
-Энэ чинь сонирхол татаж байна. Зарим нууцаас нь цухуйлгахыг хүсч байна?
-Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой тохиож байна. “Домог туульсын дуудлагатай тэнгэрлиг Монгол наадам” төслийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллана. Зохиолчоор миний бие, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, ерөнхий бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллаж байна. чи наадмын нээлт, хаалтын нэрээс нь ямар агуулгатай болохыг анзаарсан байх. Гурван сая хоёр зуун мянган монголчууд маань маш сонирхолтой тэнгэрлиг ёслолыг үзэх болно. Би үүнээс цааших нууцыг дэлгэж болохгүй үүрэгтэй сууж байна даа.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Sexy photo galleries, daily updated pics
http://teapartyporn.sexjanet.com/?abbigail
loony toons porn porn shoot massacre dvd akira lane porn video free porn sex positions free beach cabin cam porn