Анхаар, хүүхдэдээ өгч болохгүй эмүүд

1. Аспирин

Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь Reye’s Syndrome буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэгд хүртэх аюултай байдаг байна.Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай.Аспириныг зарим үед олон улсын нэршлээр Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй бизээ.

2. Жоргүйгээр ханиадны эмийг авахгүй байх

2007 онд Америкийн Food and Drug Administration –с зарим нэг хүүхдийн ханианы эмийг 6 с доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байхаа./ Tylenol, Johnson’s baby –н нэр төрлийн эмүүд/ Эдгээр эмүүдийг 6 с доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн 2-с доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ.Хэмжээ нь ихдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.

3. Бөөлжис/Гулгилт/-ын эсрэг эм

Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй.Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.

4. Том хүний эм уулгах

Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе.

5. Хэн нэг хүнд бичсэн эмийн жороор эм өгөх

Өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй.Эмийг зөвхөн уг хүнийнх нь л өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдагийг сана.

6. Хугацаа нь дууссан

Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг бол шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэсэнээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлж эхлэнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй хугацаа нь дууссан эмийг жорлонлуугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...