Борог амьдралаас Ерөнхийлөгчийн суудалд хүрсэн Өмнөдийн “умард” Ерөнхийлөгч

БНСУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Мүүн Жае Ин энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөн БНСУ-ын 12 дахь төрийн тэргүүн болсон. Түүний  тухай зарим баримтуудыг энд онцоллоо.

  1. Хойд Солонгосоос угшилтай Ерөнхийлөгч

Түүний эцэг, эх Хойд Солонгосын харьяат байсан  бөгөөд умардын Хуннам гэх газар амьдарч байгаад 1950-1953 оны дайны үеэр БНСУ-д суурьшжээ. Таван хүүхэдтэй айын ууган хүү тэрээр ядуу зүдүү хүндхэн амьдралд бага насаа үдсэн бөгөөд католик сүмээс үнэгүй өгдөг эрдэнэшишийн гурил, хуурай сүүгээр гол зогоохын тулд байн байн сүм явдаг байжээ.

  1. Ахлах ангид байхаас хүний эрхийг сонирхжээ

Гэр бүл нь Бусанд суурьшсаны дараа тэрээр Кюннам ахлах сургуульд суралцсан  бөгөөд хичээлдээ мэрийлттэй сайн оюутан  байжээ. Ялангуяа ахлах сургуульд байх үеэсээ л тэрээр хүний эрх, эрх чөлөөний асуудлыг ихэд сонирхдог байсан гэдэг.

  1. Сургуулиасаа хөөгдсөн нь

Түүний амьдрал тэмцэл хөдөлгөөн дунд өрнөсөн гэж хэлж болно. 1972 онд Кюнхи дээд сургуульд хуулийн  чиглэлээр суралцаж байх үедээ тэрээр оюутнуудын янз бүрийн хөдөлгөөнүүд, улстөрийн тэмцлүүдэд  байнга оролцож байсан тул сургуулиасаа хөөгдсөн  байдаг.  Хэдийгээр үүний дараа Мүүн “Judicial Research and Training Institute”-ийг өндөр үнэлгээтэй дүүргэсэн ч элдэв тэмцэл хөдөлгөөнд байнга хавчуулаастай явдаг нэрнээсээ болоод шүүх, прокурооын  байгууллагад ажиллах боломжгүй байсан учир хуульчаар  ажиллахаар  шийдсэн байна.

  1. Экс Ерөнхийлөгчийн аавтай тэмцсэн нь

БНСУ-ыг 18 жил удирдсан Пак Чун Хи  буюу  саяхан огцорсон Пак Гин Хегийн аавын тогтоосон  дэглэмийг түлхэн унах хөдөлгөөнд нэгдэж тэрээр гар бие оролцсон байдаг. Пак Гин Хегийн аавын эсрэг хөдөлгөөнд оролцож явсан тэрээр ийнхүү Пакын дараагийн ерөнхийлөгч болсон нь бас л сонин хувь заяа. 2012 онд тэрээр Пак  Гин Хегээс сая саналаар дутуу санал авч сонгуульд ялагдаж байжээ.

  1. Амиа хорлосон Ерөнхийлөгчийн анд
Ро Му Хёны оршуулгын үеэр

Ро Му Хёны оршуулгын үеэрШинэ ерөнхийлөгч 2003 онд БНСУ-ын ернхийлөгчөөр  томилогдож 2009 онд авилгын хэрэгт орооцолдсоныхоо дараа амиа хорлосон Ро Му Хёнтой салшгүй холбоотой гэж хэлж болно. Тэрээр 1980-аад оны эхээр Ро Му Хёны хуулийн фирмд хуульчаар ажиллаж эхэлсэн бөгөөд тэд  хамтдаа хар ажилчдын эрхийг хамгаалахад болон оюутнуудын элдэв хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байжээ. Өөрөөр хэлбэл хүний эрхийн хуульч гэгэддэг  Ро Му Хёныг дагаж Мүүн Жае  Ин ч хүний эрхийн  чиглэлээр дагнан ажиллах болсон байна. Ро Му Хёныг Ерөнхийлөгч болсны дараа ч тэд хамтдаа ажилласан хэвээр  байсан бөгөөд Мүүнийг Ро Му Хёны сүүдэр, нарийн бичиг нь гэх мэтээр хэвлэлийнхэн нэрийдэх болсон байдаг. Тэдний “үерхэл” Ро Му Хёныг элдэв хэрэгт орооцолдож нэр хүнд нь унасан үед ч холдоогүй бөгөөд 2004 онд сонгуулийн хууль зөрчсөн хэргээр, дараа нь авилгын хэргээр ажлаа өгөх үед ч тэрээр түүний хуульчаар нь ажиллаж байв.  Ро Му Хёны үхэл надад улс төрд орох сонголтыг хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн гэж тэрээр хэлсэн  байдаг. Мөн бидний нөхөрлөл миний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн гэж тэрээр хэлдэг.

Хойд солонгост нас эцэслэхийг мөрөөддөг өмнөдийн Ерөнхийлөгч

  1. Ерөнхийлөгч Мүүнийн бүрэн эрхийн хугацаандаа хийх ажлын жагсаалтад Хойд солонгосын асуудал тодоор, томоор тусгагдсан байгаа гэж шинжээчид үзэж байгаа. Ямартай ч тэрээр энэ онд хэвлэгдсэн нэгэн номондоо эцэг эхийнхээ төрж өссөн Хуннам тосгонд насан эцэслэхийг мөрөөддөг гээд хэрэв хоёр солонгос нэгдэх юм бол хамгийн түрүүнд 90 настай ээжийгээ Хуннамд аваачина гэсэн байдаг.

1 сэтгэгдэл

  1. Howdy! This is kind of off topic but I need some help from an established blog. Is it difficult to set up your own blog? I’m not very techincal but I can figure things out pretty quick. I’m thinking about setting up my own but I’m not sure where to start. Do you have any points or suggestions? Cheers

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...