Хүүхдүүдэд үхлийн хаалга нээж өгдөг “Цэнхэр халим” гэж юу бэ

“Цэнхэр халим” нэртэй интернэт тоглоомын талаар  та юу мэдэх вэ. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарал татаж, эцэг эхчүүдийн сэрэмжлэх болсон энэ тоглоом 134  хүүхдийн аминд хүрч амиа хорлоход нь хүргэсэн буруутнаар тодроод байгаа. Үнэхээр аймшигтай сонсогдож байгаа биз. Уг тоглоомын оролцогч болсон охид хөвгүүдээс өндөр байшингийн дээврээс үсрэх, галт тэрэг доогуур орох зориг хаанаасаа гарч ирж, яг ямар учиртай тоглоом учраас өсвөр  насныхны анхаарлыг татаж, эргээд тэднийг нөгөө ертөнц рүү түлхэх үүд хаалга болоод байгааг эндээс уншаарай.

“Цэнхэр халим” –ыг хийхийн тулд  таван жил  бэлджээ

Уг тоглоомыг 21 настай Филипп Будейкин гэх орос залуу анх сэджээ. Тэрээр 2013 оноос энэ тоглоомынхоо арга техникийг боловсруулж эхэлсэн бөгөөд  эхлээд олон нийтийн сүлжээнд VK гэх групп үүсгэн үүндээ аймшгийн, хүн хирдхийм дүрс бичлэгүүдийг оруулах замаар өсвөр  насны хүүхдүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Үүний дараа тэрээр янз  бүрийн нэртэй хаалттай группуудыг үүсгэн хүүхдүүдийг үүндээ татан оруулж эхэлжээ. “Цэнхэр халим”-д элссэн хүүхдүүд 50 өдрийн турш уг тоглоомонд оролцох  бөгөөд өдөр бүр цаанаас өгөгдсөн даалгаврыг биеүүлнэ. Эхлээд тухайлсан нэг дууны нэр өгч түүнийг сонсох гэх мэт хөнгөхөн даалгавар өгдөг бол өдөр ирэх тусам даалгаврууд хүндэрч аймшгийн кино үзэх, амьтан алах, өөрийгөө гэмтээх, судсаа зүсэх, байшингийн дээвэр дээр тэнцвэрээ олж зогсох, шөнө дунд ид нойрны цагт сэрэх гэх мэтээр этгээд хачин даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй болно. Ингээд сүүлийн өдөр буюу 50 дахь өдөр амиа хорлох хүндхэн даалгавар хүүхдүүдэд өгдөг байна. Гол нь Филипп хүүхдүүдийг элсүүлсний дараа чаат, skype зэргээр танилцаж өөрийнх нь тухай тодорхой ойлголт өгөөд хүүхэд бүрт тохируулж даалгавраа өгдөг  байжээ.

 

Энэ явцдаа тэрээр хүүхдүүдэд амьдрал бол утгагүй, цаашид дээрдээд байх юу ч болохгүй, аав ээжид чинь чиний хэрэг байхгүй, тэд  үнэн хэрэгтээ чамд хайртай биш, залуугаараа энэ амьдралаас явна гэдэг сайхан зүйл гэх мэтээр ухуулж сэнхрүүлдсэг байна.  Чи сонгогдсон, азтай, төгс нэгэн учраас үхэхдээ айх хэрэггүй, үхсэний чинь дараа тэнгэр дээр би та хэдийг цуглуулж уулзана гэж Филипп хүүхдүүдэд хэлдэг байжээ. Мөн 50 өдрийн явцад өсвөр насны хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц элдэв хүчирхийлэл, цус, амиа хорлолтыг харуулсан дүрс, зураг үзүүлж, нэг ёсондоо тэдний эмзэг сэтгэл зүйг гэмтээдэг байна. Зүгээр ч дүрс зураг биш тэдгээрээ элдэв хашгираан дуу чимээтэй болгож үзсэн хүн сэртхийм,  сэтгэл санаа тавгүйтэм болгодог байж. Филипп энэ тоглоомоо болвсруулахын тулд таван  жил бодсон төлөвлөсөн гэдгээ цагдаа нарт хэлсэн байдаг. Хамгийн сүүлд 15,16 настай 2 охиныг өндрөөс унаж амиа хорлосон аймшигт үйлдлийн дараахан 2 хүү энэ явдлыг баримтжуулан дүрс авч байхыг цагдаа нар мэдэж баривчилснаас үүдэж “Цэнхэр халим”-ын хэрэг илэрсэн байна.

“ Цэнхэр халим” –ын эзэн Филипп Будейкин гэж хэн бэ

Өдгөө 21 настай орос залуу интернет дэх 8 группийг ашиглан 134 хүүхдийг амиа хорлоход хүргэсэн хэрэгт буруутгагдан Санкт Петербургт шоронд хоригдож буй. Тэрээр дунд сургуульд байхдаа их ганцаардмал, зожиг хүүхэд байжээ. Ээжтэйгээ хоёул амьдардаг тэрээр гэртээ ихэвчлэн ганцаар цагийг өнгөрөөдөг  байж. Учир нь ээж нь өглөө эрт ажилдаа гарч шөнө орой л гэртээ ирдэг  байсан бөгөөд өөрөө хоол ундаа хийж ерөнхийдөө өөрөө өөрийгөө өсгөсөн  гэхэд болно. Сурлагадаа ч тийм сайнгүй байсан бөгөөд сургуулийн цагаас бусад цагийг интернэтэд өнгөрөөдөг  байсан аж.

Филипп Будейкин 

Тэрээр 130 гаруй хүүхдүүдийг амиа хорлоход хүргэсэн гэдгээ зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 18 хүүхдийн үхэлд л би хамаатай, тэднээс гадна 28 хүүхэд тоглоомын оролцогчийн шатандаа байсан гэж мэдүүлээд байгаа юм бна. Түүнийг хүүхдүүдийг ийм байдалд хүрнэ гэдгийг урьдаас маш сайн мэдэж байсан, төлөвлөгөөний дагуу ажилласан гэж цагдаагийн шинжээч үзсэн байна. Хамгийн аймшигтай нь Филипп энэ үйлдэлдээ огтхон ч гэмшихгүй байгаа аж. Тэрээр, тэд бол жирийн хүмүүс биш, биологийн хог хаягдлууд байсан.Тэд нийгэмд ямар ч хэрэгггүй, эсрэгээр нийгэмд хор хөнөөл төрьж мэдэх хүмүүс. Тиймээс би нийгмийн цэвэрлэгээг хийсэн гэж тэрээр ярьжээ. Мөн тэд үхэхдээ баяртай байсан.  Би тэдэнд бодит амьдрал дээрээс олж авч чадаагүй харилцаа, ойлголцол, халуун дулааныг өгч байсан гэсэн байна. Филиппийн хоригдож буй шоронгийн удирлагуудын хэлснээр түүнд хаягласан  мянга мянган захиа охидуудаас ирсээр байгаа ажээ.  Эндээс тэрээр өсвөр насныхан дунд хэр орон зай, нөлөөтэй байсан нь харагдаж байгаа биз ээ.

Филипп Будейкиний хоригдож буй шорон

Энэ хэргээс үүдэлтэйгээр дэлхийн олон орны цагдаагийн  байгууллагаас эцэг эхчүүдэд хандан сэргэмжлүүлэг гаргаад буй бөгөөд хүүхдүүдийнхээ интернэтэд юу хийж буйг хянахыг анхааруулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...