Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн талаар СЕХ мэдээлэл өглөө. Сонгуульд өрсөлдөх гурван намын нэр дэвшигчдийн хоёрыг нь бүртгэх шийдвэр гаргасан байна.
МАН-аас нэр дэвшиж буй М.Энхболд, АН-аас Х.Баттулга нарыг хуульд зааснаар бүртгэж, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэсэн байна. Тодруулбал, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшихээр бүрдүүлсэн зарим материал дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Түүний хувьд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу байжээ. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолтыг хавсаргаагүй, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь, ялтайд тооцох хугацаа дуусаагүйтэй холбоотой юм.
Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагатай. Гэтэл Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаардугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9 хүртэл эх орондоо амьдраагүй гэсэн дээрх үндэслэлүүдээс шалтгаалан бүртгэх боломжгүй гэж үзсэн байна.
Иймээс хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд тухайн нам тавдугаар сарын 17-ны дотор нөхөн нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд МАХН-аас Н.Энхбаярын оронд өөр нэр дэвшигч санал болгох хэрэгтэй болж байна. Мөн сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн АН, МАН-ын нэр дэвшигчдийн аль нэгийг дэмжих боломжтой ажээ. Ийнхүү Н.Энхбаяр тоглоомоос хасагдах нь тодорхой боллоо. Тэгвэл түүний дараагийн алхам ямар байх бол гэсэн таамаг уралдаж эхэллээ. Тэрээр өөрийнхөө оронд хэн нэгнийг санал болгох уу, эсвэл хоёр намын аль нэгийг дэмжиж балиашиглах уу гэсэн хоёр зам үлдлээ. Ямартай ч энэ сарын 17 гэхэд энэ бүхний хариу тодорхой болох биз ээ. Магадгүй ямар нэгэн улс төрйин тохироо хийвэл АН, МАН-ын нэгийг дэмжих байх. Гэхдээ ямар хэлбэрээр хэрхэн дэмжих вэ гэдэг сонирхол татсан хэвээр байна.
Este es un proceso lento que puede incluir tratamiento con fármacos antidepresivos. Los hombres que no responden a ninguno de estos tratamientos de DE pueden decidir tener varillas semirigidas implantadas quirúrgicamente en el pene.