Хотын дарга Б.Пүрэвдагва 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11-р сарын 1-нд ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ

“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэгийн засварын ажлыг шалгалаа. Тэрээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ.

 Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн. Харин нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгосноор бяцхан үрс маань тухтай орчинд эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.

Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амын тоогоор тэргүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбоо...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр...