Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11,15,17,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах “Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам “ хүртэлх 2.8 километр гудамжийг “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн шинэчлэн нэрлэхээр тогтсон байна.

Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамжны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугч иргэн болон тухайн гудамжны хаягжилт, бүртгэл мэдээлэлтэй холбоотой этгээдэд хамаарах юм байна.

Түүнчлэн гудамжны нэршлийг газрын бүртгэл, хаягийн мэдээлэл, нийтийн үйлчилгээ, шуудан холбоо, түргэн тусламж, онцгой байдал болон бусад холбогдох үйлчилгээний мэдээллийн системд тусгах аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн...