Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барих ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 90 метрийн урттай явган хүний гүүрний суурь, тулгуур баганыг суурилуулж дуусжээ. Одоогоор гүүрийн металл хийцийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв.

Гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байх бөгөөд энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн ч ажил үргэлжилж байгаа ажээ.

Одоогоор тус нүхэн гарцын орчимд явган хүн авто зам хөндлөн гарахад бэрхшээлтэй байгаа юм. Харин Таван шарын нүхэн гарцны явган хүний болон болон дугуйн замын ажил бүрэн дууссан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Төмөр замын гарц, ДЦС5-ын бүтээн байгуулалтыг өвлийн улиралд үргэлжлүүлнэ

Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өвлийн улиралд...

АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд

Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед...