Б.Жаргалан: Монгол Улсын иргэн бүрд 40 сая төгрөгийн өр ногдож байна

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригт “4:11 мэдээллийн цаг” хэмээх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Энэ удаад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотголтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: -Засгийн газар инфляцыг улам өрдөх төсвийн бодлого хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Үнийн өсөлтөөс сэргийлж хувийн хэвшлээ дэмжих бодлого хэрэгжүүлэх ёстой. Урсгал зардлыг нэг их наяд гаруйгаар нэмэгдүүлж байгааг эрс шүүмжилж байгаа. Урсгал зардлыг бууруулах боломжтой гэж үзэж байна. Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ багасгах замаар өөрөөсөө эхэлж зардлаа бууруулах хэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайд “Би ард түмнээсээ харамлахгүй” гээд хувийн хөрөнгөө тарааж байгаа мэдэгдэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өрийн хэмжээ 40.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. 145 их наяд төгрөг гэсэн гэсэн үг. МАН 2016 онд “АН Монгол Улсын иргэн бүрийг 15 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа” гэсэн суртал ухуулга хийж байсан. Харин одоо иргэн бүрд 40 сая төгрөгийн өр ногдож байна. Төсвөө алдагдалтай баталбал энэ хэмжээ нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: -1.4 их наядын хэмнэлт гаргаж байна гэж байгаа боловч зардлаа өсгөсөн төсөв оруулж ирлээ. Ахмадуудын тэтгэвэр, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх нь зөв. Үүнийгээ дагуулаад бусад урсгал зардлаа нэмчихсэн байгаа. Үүнийгээ болих хэрэгтэй. Төсвийн төслийнхөө задаргааг УИХ-ын гишүүдэд өгөхгүй битүү төсөв оруулж ирээд батлуулах гэж зүтгэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -АН-ын гишүүд бодитой шүүмжлэл хэлэхээр улстөржүүллээ гээд хүлээж авахгүй байна. “Ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх гэтэл АН эсэргүүцлээ” гэх мэтээр популизм хийж байна. Мөн Үндэсний аудитын газар зэрэг хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтийг хүлээж авахгүй юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...