Төмөр замын гарц, ДЦС5-ын бүтээн байгуулалтыг өвлийн улиралд үргэлжлүүлнэ

Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өвлийн улиралд ч тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал нийслэлийн гурван байршилд баригдаж байгаа төмөр зам доогуурх нүхэн гарцны барилга угсралтын гүйцэтгэл 75 хувьтай, дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувь, “Сэлбэ хот” орон сууцны хорооллын ажлын явц 38.6 хувь, Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байгаа гэж мэдээлсэн.

“Өвлийн улиралд замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний ачаалал зэрэг олон хүндрэл гарах эрсдэл бий. Энэ бүхнийг төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтад урьдчилан тооцоолж, төлөвлөн ажиллах шаардлагатай” гэж Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын захирал З.Батырбек тодотгов. Ингэхдээ төсөл бүрийн ажлын явцад нарийвчилсан үнэлгээ хийж, календарьчилсан төлөвлөгөө боловсруулан, тогтмол хяналт тавьж ажиллахаас гадна бүтээн байгуулалтын бүх үе шатанд олон нийтийн хэрэгцээ, байгаль орчны хамгаалал, ил тод байдал, хүртээмж зэргийг тусгах, үүний тулд холбогдох хэлтэс, нэгжүүд хамтран судалгаанд суурилж ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд

Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед...

Нийслэлийн таван байршилд гүүрэн гарц барина

Улаанбаатар хотын хамгийн их ачаалалтай уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж,...

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100...

Г.Занданшатар: Шатар бол дэлхийтэй холбогдох нэг хэл

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын сурагчдад тавьсан үндсэн илтгэлийг...