Б.Нарандэлгэр Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрт тусгай байрт шалгарчээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек болон Чолпон-Ата хотноо боллоо. Наадмын үеэр тус улсын Иссык-Куль нуурын эрэгт “Рух Ордо” соёлын төвд “Нүүдэлчдийн төрөл” уламжлалт хөгжмийн олон улсын наадмыг энэ сарын 6-нд зохион байгуулав. Тус наадамд дэлхийн 38 улсын шилдэг хөгжимчид өрсөлдсөнөөс Монгол Улсын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр нүүдэлчдийн эртний хөгжмийн зэмсэг Монгол уламжлалт хэл хуур, алтай ятга, хүн хөгжмийн хоршлын “Монголын цуурай” бүтээлээрээ оролцож “Шилдэг хөгжимчин” буюу тусгай байрт шалгарчээ.

Тэрбээр хөөмий болон орчин үеийн битбокс урлагийг хослуулсан “Хөөмийбит” (Khoolmei-beat) урсгалыг үндэслэгч бөгөөд Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэхүү соёлын томоохон наадамд монгол үндэсний язгуур урлаг, хэл хуур, хөөмийн өв соёлоо дэлхий дахинд ийнхүү сурталчлан таниулжээ.

Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, соёлыг сэргээх, хадгалж хамгаалах, дэлхий дахинд сурталчлах зорилготой олон улсын спортын болон соёлын наадам юм. Төв Азийн “Олимп” гэгддэг тус наадмыг анх Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар 2012 онд санаачилж, 2014 оноос хоёр жил тутамд нүүдэлчин ард түмний уламжлалт соёл, өв уламжлал, үндэсний спортыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монголд зочилсон жуулчдын тоо оны эцэст 1 сая давах төлөвтэй байна

Монгол Улс оны эхний найман сарын байдлаар 737,338 жуулчин...

С.Бямбацогт: Аргацаасан бус маргаашийн тогтвортой байдлыг ХАМГААЛСАН БОДЛОГО хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлээ. Ээлжит бус чуулганаар...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...

Нийслэлийн таван байршилд гүүрэн гарц барина

Улаанбаатар хотын хамгийн их ачаалалтай уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж,...