С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг өчигдөр /2026.09.02/ саатуулсан байна. Саатуулах хугацаа дууссантай холбогдуулан цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр 13:00 цагт шүүхээр хэлэлцсэн. Шүүхийн шийдвэр гарч, 30 хоног цагдан хорих шийдвэрлэжээ.

Тэрбээр Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогджээ. Тус зүйлд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин, үзэл бодлоор хүмүүсийг дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, таван жилээс 12 жил хүртэл хорих ялтай байхаар заасан байна. С.Молор-Эрдэнэ нь өмнө нь цахим орчинд Монголын ард түмэн, Чингис хааны түүхтэй холбоотой маргаантай байр суурь илэрхийлж байсан юм. Тухайлбал, “Монгол гэдэг ард түмэн байхгүй” болон Чингис хааныг монголчуудтай хамааралгүй гэх агуулгатай мэдэгдэл хийсэн байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар...

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

“CОP17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle”...