Төсвийг байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглүүлээ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.

2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Засгийн газар энэхүү төсвийн хүрээнд есөн шийдвэр гаргалаа.  Байгалийн баялгийн үр өгөөжөө иргэддээ тэгш хүртээнэ. Жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байна. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авах гэж байна. Үүнийг түлш эрчим  хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна.

Тухайлбал, Дулааны 3 дугаар цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны 6 дугаар цахилгаан станц барьж байгуулах, 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах ажлыг дуусгана. Хуримтлалын санд мөн төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, орон сууцанд зарцуулахаар төлөвлөсөн” хэмээв.

УИХ-ын дарга С.Бямбацогт, “Монголчууд анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг авах гэж буй нь иргэдэд зориулах эх үүсвэрийг нэмж байна” гэлээ.

2027 оны улсын төсвийн төслийн онцлох тоо, мэдээллээс дурдвал: 

-Төрийн өмчит компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулна. 2027 онд төсөвт төвлөрөх ногдол ашгийн хэмжээ 3.5 их наяд байхаар тооцоолов.

-Ахмад настанд суурь тэтгэвэр 100,000-300,000 төгрөг нэмж олгоно.

-Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргаа доогуур иргэдийг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, орлогыг нь хамгаална.

-Бүх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.

-Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлнө.

-Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй 18-24 насны суралцагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Гарааны бизнес эрхэлж буй ААН, байгууллагын ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ төлнө.

-16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна.

-Нэг хүүхэд-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбартай болно.

-Ерөнхий боловсролын 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчний системд холбож, дулаан алдагдлыг бууруулж, орчин үеийн технологийн шийдлээр шинэчилж “Ногоон сургууль” болгоно.

-“Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.

-Цахилгаан машин цэнэглэх 500 өртөө барьж байгуулах зэрэг багтаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар...

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

“CОP17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle”...