Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаа намар танилцуулна гэсэн байна.

Ингэхдээ амьдарч байгаа газар нь ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд орох эсэх зэрэг мэдээллийг тодорхой болгосноор иргэд ажил, амьдралаа төлөвлөхөд хүндрэл чигрэгдэлгүй байх болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Улаанбаатар хотын дараагийн төлөвлөгөөний талаар ойлгомжтой, тодорхой мэдээлэл хүргэснээр хувийн  хэвшил хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө тооцоолно гэжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Иргэд газар нь дахин төлөвлөлтөд орох эсэх нь мэдэгдэхгүй байгаа учраас байшингаа засаж сайжруулж, зарж борлуулж чадахгүй нөхцөл байдал үүсдэг байна. Мэдээллийг сайн өгч байж иргэд ирээдүйгээ төлөвлөнө. Хотын төлөвлөлт тодорхой байх ёстой. Хотын Ерөнхий архитектор, хотын стандарт хариуцаж байгаа албан тушаалтнууд үүнд анхаараарай. Энэ бүхэн ерөнхий төлөвлөгөөн дээр суурилна. Нийслэл ч тэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам  ч ерөнхий төлөвлөгөөгүй явж байна” гэв

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...