Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бол Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 110 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 215 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн нь залуучуудын ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов.

Харин залуучуудын 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгө, залуучуудын эмэгтэйчүүдийн ангиллын 52 кг-ын жинд Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль тус тус хүртлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...