Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог. Энэ байдлыг шийдвэрлэх, зохицуулах хэрэгцээ байгааг иргэд илэрхийлсээр ирсэн. Аливаа санал, хүсэлт, гомдол шат шатанд, хүн хүний гар дамжиж явсаар сураг алдрах тохиолдол цөөнгүй. Тэгвэл энэ байдлыг шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүлж буйгаа хотын дарга Б.Пүрэвдагва зарлалаа. Тус платформ нь нийслэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, ажлын 5 хоногт багтаан хариу өгөх юм байна. Ингээд шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоог сайжруулж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулна гэж үзэж байгаагаа албаныхан хэллээ.

Иргэд 150150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна [email protected] имейл хаягаар холбогдох боломжтой. Энэхүү үйлчилгээнд Мобиком корпораци ХХК, Скайтел групп, Юнител групп, Жи-Мобайл ХХК, ONDO ХХК хамтарч байгаа бөгөөд тусгай дугаарт зурвас илгээхэд үнэ төлбөргүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...