Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон нийт иргэнд хүртээмжтэй, саадгүй орчин бүрдүүлэх зорилгоор Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн сан буюу “Inclusive Data”-г бий болгож, эрсдэлийг мэдээлдэг байх  төслийг танилцууллаа. Тус систем нь байгууллага бүр шаардлагатай мэдээллийг нэгдсэн сангаас авч ашиглах боломжтой суурь дэд бүтэц болох бөгөөд хүртээмжтэй холбоотой мэдээллийг төвлөрүүлж бодлого, төлөвлөлт, засвар үйлчилгээ болон шийдвэр гаргалтад ашиглах боломжийг бүрдүүлэх юм байна.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 107 мянга орчим иргэн бүртгэлтэй байдгаас 60 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа юм. Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд 17.3 хувийг эзэлж байна. Ахмад настнууд нийт хүн амын  9 орчим  хувийг эзэлж байна. Эдгээр иргэний өдөр тутмын зорчих хөдөлгөөнд явган зам, нийтийн тээвэр, барилга байгууламжийн хүртээмж зэрэг олон хүчин зүйл саад болдог.

Судалгаагаар явган зорчигчийн хүртээмжийн индекс 50 хувиас доогуур байгаа бөгөөд явган хүний замын хашлага, өндөрлөгөө зэрэг дэд бүтцийн шийдэл нь тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн эцэг эх, ахмад настнуудын зорчих хөдөлгөөнд эрсдэл үүсгэж байна. Нийтийн тээврийн хувьд иргэдийн 60 орчим хувь нь автобусны буудалд хүрэхийн тулд 10 минутаас дээш хугацаагаар алхдаг гэсэн судалгаа байна.

“Хүртээмжтэй байдал, саадгүй орчны тухай” хуулийн төсөл боловсруулагдаж байгаа энэ үед  хэрэгжүүлэх суурь мэдээлэл, технологийн шийдлийг зэрэгцүүлэн бүрдүүлэх шаардлага бий. Иймээс “Inclusive Data” нь хууль хэрэгжихэд шаардлагатай суурь мэдээллийн систем болох боломжтой гэж үзэж байна. “Inclusive Data” системд хүртээмжийн асуудлыг тодорхойлох, мэдээлэх, шийдвэрлэх гурван үндсэн арга замыг тусгахаар төлөвлөж байна.

Нэгдүгээрт, иргэд өөрсдөө эрсдэл, саад бэрхшээлийг мэдээлэх, замд зорчиж байхдаа тулгарсан нүх, ил гарсан утас, өндөр хашлага, эвдэрсэн явган зам зэрэг асуудлыг хамгийн хялбар хэлбэрээр мэдээлэх бөгөөд хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээллийг боловсруулж, системд оруулах боломжтой болно.

Хоёрдугаарт, камерт суурилсан шийдэл ашиглан хүртээмжид нөлөөлж буй эрсдэлтэй нөхцөлүүдийг тогтмол илрүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр зөвхөн асуудал гарсан үед иргэдийн мэдээлэлд тулгуурлахаас гадна урт хугацаанд тогтвортой өгөгдөл цуглуулах боломжтой.

Гуравдугаарт, хот тохижилтын ажилтан, хэсгийн ахлагч зэрэг газар дээрээ  ажилладаг албан хаагчдыг мэдээллийн сүлжээнд оролцуулах боломжтой. Тэд өдөр тутмын ажлын хүрээндээ эрсдэлтэй бүс, саад бэрхшээлийг илрүүлэн мэдээлдэг тогтолцоог бий болгож, үр дүнтэй мэдээлэл өгсөн ажилтныг урамшуулах боломжийг судлахаар боллоо.

Энэхүү өгөгдөлд үндэслэн засвар үйлчилгээний зардал, шаардлагатай төсөв, эрсдэлийг бууруулах боломж зэрэг мэдээллийг тооцож, хотын төлөвлөлт болон төсөв боловсруулахад ашиглах боломжтой.Төслийн эхний шийдлийг ойролцоогоор 90 хоногт боловсруулж, 180 хоногийн хугацаанд ажиллагаанд бүрэн оруулах боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...