Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгдэн гарлаа. 30 гаруй жилийн хугацааны өгөгдөлд суурилж хийсэн. Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртөж эхэлсэн гэсэн дүгнэлт гарсан.

Энэ судалгааны дүн нь цаашид хот хөгжлийн төлөвлөлт, төсвийн хуваарилалт зэрэг төрийн бодлогын суурь болох учиртай. Эрт арга хэмжээ авах тусам цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэх боломжтой.  СОР17 хурлын бэлтгэл ажил 95 хувьтай байна. Жижиг тохижилт, цэвэрлэгээ, сургалтын ажлууд үлдсэн. 7800 оролцогч хуралд оролцохоо албан ёсоор бүртгүүлсэн.

Арга хэмжээнд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөг гаргасан. Хувийн хэвшлүүдээс 20 орчим тэрбумын хандив цугларсан. Хурлын үеэр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж, тодорхой үр дүнгүүд гарна. Иймд бид гаргасан зардлаа хурлын үеэр 100 хувь эргэн нөхнө гэж харж байна.

COP17-ийн үеэр тог тасрах, үер ус, галын аюул зэрэг асуудлаас сэргийлж бэлтгэл ажлыг хангасан. Байр, байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын харуул хамгаалалтад хүлээлгэж өгнө” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...