Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн, хамгаалсан бүх хүнд талархал илэрхийлжээ. Тэрбээр “Далай ээж-Хөвсгөл нуур бол Монголын төдийгүй дэлхийн цэнгэг усны үнэт өв, хүн төрөлхтөн хойч үедээ өнөөдрийнхөөс нь дордуулахгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой байгалийн хосгүй баялаг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя, цэвэрлэе” аяны хүрээнд зохион байгуулсан их цэвэрлэгээнд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан оролцсон нийт иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхан, байгаль хамгаалагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хоёр сарын хугацаанд гурван үе шаттай үргэлжилсэн их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 1,500 гаруй хүн оролцож, 1,300 орчим километр нутаг дэвсгэрээс 325 тонн хог хаягдлыг цэвэрлэн, ангилан ялгаж, зохих журмын дагуу устгалаа.
Энэ бол зөвхөн хог хаягдлыг цэвэрлэсэн ажил бус, эх байгалиа хайрлах, эх орноо хамгаалах, ирээдүй хойч үедээ цэвэр тунгалаг ус, эрүүл байгаль өвлүүлэх эх оронч сэтгэлийн бодит илэрхийлэл юм.
Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй. Далай ээжийгээ цэвэр, ариун байлгах нь үе үеийн монголчуудын эрхэм үүрэг, нийтлэг хариуцлага мөн.
Эхлүүлсэн энэ сайн үйлсээ улам өргөжүүлж, Монголынхоо байгалийн онгон төрхийг хамгаалан, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүн бүрд дахин талархал илэрхийлье.
Далай ээж-Хөвсгөл нуур үеийн үед цэнгэг, цэлмэг тэнгэрийн дор ариун тунгалагаараа орших болтугай” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...