Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, цэргийн албаны мэдлэг, чадвар эзэмшин эх орондоо үнэнч байх амлалт өгсөн оюутан залуусын цэргийн тангараг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөр нь Цэргийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Засгийн газрын тогтоолоор улам боловсронгуй болж, 1-3 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой болсноор цар хүрээ нь өргөжсөн билээ.
Энэ жилийн сургалтад улсын хэмжээнд 65 их дээд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан залуус Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний нийт 11 ангийн байрлалд амжилттай хамрагдаж төгслөө. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өдгөө 12 мянга гаруй оюутан, суралцагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгосон нь үндэсний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг болоод байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...